Монголын татварын албаны тайлангийн систем болох www.e-tax.mta.mn сайтыг “Цахим татварын систем” болгон өргөжүүлж www.etax.mta.mn болгон өөрчилнө.
Цахим тайлангийн системд суурилан хийгдсэн Цахим татварын системд зөвхөн хувь хүн өөрийн бүртгэлээр0 нэвтрэх бөгөөд системд нэвтэрсний дараа байгууллагыг бүртгэх, эрхийг тохируулдаг болсноороо онцлогтой.
Энэхүү систем нь татварын тайланг санхүүгийн программаас шууд илгээх, цахим төлбөрийн баримтын системийн өгөгдлөөс хялбаршуулсан тайланг бэлтгэдэг зэрэг давуу талтай юм. Мөн технологийн хувьд сайжирч, мэдээллийн аюулгүй байдлын хамгаалалт боловсронгуй болж, цахим гарын үсгийг ашиглах боломжийг бүрдүүлсэн байна.
Энэхүү шинэчилсэн системийг 2020 оны 02 дугаар сарын 02-ноос эхлэн системд бүртгүүлэх, нэвтрэх байгууллагын эрх холбох, эрхийн тохиргоо хийх, АТӨЯХ-ийн албан татвар төлсөн төлбөрийн баримт хэвлэх зэрэг үйлдлийг хэрэглээнд нэвтрүүлсэн бөгөөд 2020 оны 02 дугаар сарын 24-ний 00:00 цагт шинэ системд бүрэн шилжинэ.
Тиймээс татвар төлөгч та бүхэн etax.mta.mn сайтад хандан дараах үйлдлүүдийг урьдчилан хийж шаардлагатай байгааг анхаарна уу? Үүнд:
1. Хувь хүн шинэ системд бүртгүүлэх
2. Бүртгэлийн дагуу системд нэвтрэх
3. Нэвтрэн орсны дараа татвар төлөгч аж ахуйн нэгжийг бүртгэх
4. Эрхийн тохиргоо хийх
Монголын татварын алба нь Татварын удирдлагын нэгдсэн системийг өнгөрсөн онд ашиглалтад оруулснаар нэгдсэн мэдээллийн баазтай болж мэдээлэл солилцооны хурд нэмэгдэж, татвар төлөгчдөд хурдан шуурхай үйлчилгээ үзүүлэх боломж бүрдсэн. Шинэчлэгдэж буй Цахим татварын системд нэвтэрсэн хаягаар www.etax.mta.mn, www.itax.mta.mn болон ebarimt аппликейшн гэсэн гурван системд нэг нэвтрэх нэр, нууц үгээр нэвтэрдэг болох юм.

Цахим татварын системд ажиллах зааврыг эндээс үзнэ үү.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
