Дагтаршсан хиртэй суудлын бүрээстэй, бохир заваан нийтийн тээврээр бид үйлчлүүлсээр ирсэн. Харин сүүлийн үед автобус цэвэрхэн байгааг ард түмэн ам нэгтэй сайшаах болов. Гай нь ч бий, гавьяа ч бий гэгчээр COVID-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд автобус ийн цэвэрхэн болов.
Дэлхийн 72 улсад тархаад буй шинэ төрлийн COVID-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс өвчлөл тархах өндөр эрсдэлтэй нийтийн тээврийн автобуснуудад ариутгал, халдваргүйжүүлэлт хийж коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх түүнд тавих хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж эхэлсэн.
Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан ажлын хэсэг тогтмол нийтийн тээврээр зорчиж автобусны ариутгал, цэвэрлэгээнд шалгалт хийж, зөрчил дутагдалыг арилгуулах тал дээр ажиллаж байгаа аж. Мөн иргэдийн санал хүсэлтийг ч цахимаар шуурхай авч ажил болгож байгаа юм билээ. Зорчигчид бүх автобусны суудлын бүрээс цэвэрхэн, гар ариутгагчтай байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байв. Мөн энэ ажлыг зөвхөн COVID-19 халдварын дэгдэлттэй урьдчилан сэргийлэх үүднээс зохион байгуулаад орхих биш цаашид ч хүн амын эрүүл, аюулгүй байдлын төлөө үргэлжлүүлэхийг хүсч цэвэрхэн автобусаар зорчих хүсэлтэй байгаагаа хэлэв.
Онцгой дэглэмийн үед нийтийн тээвэрт хийгдэж буй халдваргүйжүүлэлтийг “Орхон-Овоот” ХХК, “Хунт хайрхан” ХХК, “Шинэ-Ариун” ХХК гэсэн тусгай зөвшөөрөлтэй гурван аж ахуй нэгж гүйцэтгэж байгаа аж. Эдгээр компаниуд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг 18 аж ахуй нэгжтэй хамтран БНСУ-д үйлдвэрлэгдсэн “Экожит” мананцар үүсгэгч аппаратаар, клорсепт-17 бодисыг 0,02 хувийн уусмал болгон найруулж ариутгалыг 1 минутын хугацаанд цацаж халдваргүйжүүлдэг байна.
Ийнхүү автобусанд 14 хоногийн хугацаанд нэг удаа “бүрэн ариутгал”-г хийж байгаа ч автобусны жолооч, кондуктор, хянагч цаг тутамд ариутгал хийж, автобусны хаалга бариулыг угааж цэвэрлэж байгаа гэнэ. Мөн тухайн баазын угаагч нар автобусны эх авалт болгонд “Жавелион” бактер, вирус, мөөгөнцөр, савханцарт идэвхитэй нөлөөлж устгах үйлчилгээ үзүүлдэг уусмалаар ариутгал хийж байгаа аж.
Нийтийн тээвэр бохир, заваан биш цэвэр цэмцгэр байж болдог л юм байна. Цэвэрхэн автобусаар үйлчлүүлэхийг хүссэн бидний олон жилийн “мөрөөдөл” биелэв, БРАВО. Гэхдээ өвчнөөс урьдчилан сэргийлж л автобусаа угаах биш цаашид ч ариутгал, халдваргүйжүүлэлтийг үргэлжлүүлэх хэрэгтэй.
Б.Итгэл


Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
