Монгол Улсын Засгийн газраас баталсан “Мөнгөн урамшуулал олгох журам”-ын дагуу 2019 оны ургацаас гурил үйлдвэрлэлд 247.8 мянган тонн хүнсний улаанбуудай нийлүүлсэн 12 аймгийн 802 аж ахуйн нэгж, иргэнд 22.9 тэрбум төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоос материалын бүрдүүлэлт, гурил үйлдвэрлэгчдээс авсан судалгаа, шалгалтын дүнг үндэслэн 757 аж ахуйн нэгж, иргэний 223.0 мянган тонн хүнсний улаан буудайд 21.4 тэрбум төгрөгийн урамшуулал олгоод байгаа юм.
Өмнөх жилүүдэд тариаланчдад мөнгөн урамшуулал олгох явцад тариалан бүхий зарим аж ахуйн нэгжүүд гурилын үйлдвэртэй гэрээ байгуулж, тооцоо нийлсэн акт, холбогдох бусад урамшууллын материалаа бүрдүүлж Тариалан эрхлэлтийг дэмжих санд (хуучин нэрээр) ирүүлсэн боловч уг буудай нь гурилын үйлдвэрийн агуулахад биш, тариалангийн аж ахуйн нэгжийн агуулах, элеваторт хадгалагдаж байсны улмаас буудайн тоо хэмжээ, чанар нь буурах, зарим тохиолдолд урамшуулалд хамрагдсан буудай нийлүүлэгдэхгүй болж тариаланчид, гурил үйлдвэрлэгчдийн хооронд маргаан, өр төлбөр үүсэж, хууль хяналтын байгууллагад шилжсэн тохиолдол гарч байсан.
Тус яамнаас урамшууллын материалд хийсэн шалгалтын үр дүнгээр орон нутгаас ирүүлсэн мэдээлэл нь статистикийн мэдээтэй зөрсөн, тариалан бүхий аж ахуйн нэгжийн агуулахад байгаа буудайг гурил үйлдвэрлэлд хүлээн авсан мэтээр тооцоо нийлсэн, өмнөх жилүүдэд олгосон урамшуулалтай холбоотой зөрчил илэрсэн зэргээс шалтгаалан 45 иргэн, аж ахуйн нэгжийн 24.8 мянган тонн хүнсний улаан буудайд олгох 1.5 тэрбум төгрөгийн урамшууллыг одоогоор олгогдоогүй бөгөөд улаан буудайн урамшуулалтай холбоотойгоор ийм зөрчил дутагдал гаргуулахгүй байх, дүрэм, журмын хэрэгжилт хяналтыг сайжруулах шаардлага тавигдаж байна.
Тиймээс шалгалтын дүнгээр зөрчилтэй гарсан аж ахуйн нэгж, иргэдийн агуулах, элеваторт хадгалагдаж байгаа дээрх хүнсний улаан буудай аль нэг гурилын үйлдвэрт бүрэн нийлүүлэгдэж, тооцоо нийлсэн баримтаа зохих журмын дагуу бүрдүүлэн Хөдөө аж ахуйг дэмжих санд ирүүлсэн тухай бүрд улаан буудайн мөнгөн урамшууллыг саадгүй олгох ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
