Дорнод аймаг дахь хилийн 0306 дугаар ангийн хилчид, Данрагданжаалин хийдийн бага унзад лам Б.Цэнд-Очир нар таван хүний амийг аварчээ.
Тодруулбал, энэ сарын 6-ны өдөр Хэрлэн сумын хоёрдугаар багт айлын байшин шатсан байна. Тухайн үед Данрагданжаалин хийдийн бага унзад лам Б.Цэнд-Очир байшинд байсан хүмүүсийн амийг амжиж аварчээ. Бага насны гурван хүүхэд, ээжийнхээ хамт шатаж байгаа байшингаас гарч чадахгүй угаартахын өмнө ийн амжиж тусалсан байна. Онцгой байдлын алба хаагчид дуудлагын дагуу цаг алдалгүй очиж галыг унтраажээ.
Мөн энэ шөнө 22.30 цагийн үед Дорнодоос Халх гол сум руу зорчиж явсан иргэний биеийн байдал муудаж, ухаан алдсан талаар тус отрядад мэдээлэл ирүүлжээ. Энэ дагуу отрядын ерөнхий эмч дэслэгч Б.Лхагважав, эмч Б.Даваамягмар, сувилагч дэд ахлагч Б.Цэндмаа нар Халх гол сумын нэгдүгээр багийн иргэн Б.Солонгод эрүүл мэндийн тусламжийг цаг алдалгүй хүргэж, арав гаруй цаг сэхээн амьдруулах эмчилгээ хийснээр Бүсийн оншилгоо,эрүүл мэндийн төвийн Яаралтай тусламжийн багт хүргэж хүлээлгэн өгсөн байна.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
