Эрдэнэт үйлдвэрийн “Эрдэнэт” сувиллын цогцолборын ажиглалтын байранд өнгөрсөн 3 дугаар сарын 22, 23, 25-ны өдрүүдэд тус тус ирсэн нийт 97 иргэнийг байрлуулж, “ковид-19” халдварын тандалтад хамруулсан юм. Эдгээр иргэдийн 7 нь Орхон аймгийн харьяат бол ихэнх нь ОХУ болон бусад орнуудаас дамжиж ирсэн Улаанбаатар хот, Хиагт зэрэг хилийн боомт, Булган аймгийн иргэд байв. Өчигдөр буюу 4 дүгээр сарын 5-нд 14 хоногийн тандах дэглэм дууссанаар эхний ээлжийн 44 иргэнийг гаргаж, гэрийн хяналтад явуулжээ. Харин өнөөдөр хоёр дахь ээлжийн 34 иргэнийг гаргаж, үргэлжлүүлэн 14 хоногийн гэрийн хяналтад шилжүүллээ.
Ажиглалтын байрнаас гаргах зохион байгуулалтыг Орхон аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Авто тээврийн төв, “Эрдэнэт” сувиллын цогцолбор зэрэг мэргэжлийн байгууллагуудын 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг гүйцэтгэж байна. Иргэдийг гаргахдаа гэрийн хяналтад ямар горим дэглэм баримтлах, хэрхэн өөрийгөө хянах зэргийг тусгайлан зөвлөж, зааварчилгаа өгчээ. Мөн аюулгүй байдлыг хангах үүднээс “Эрдэнэт” сувиллын цогцолбороос Хөшөөтийн даваа хүртэл цагдаагийн хамгаалалт дор дагаж байгаа аж. Зохион байгуулалтын ажлын явц, хүндрэл бэрхшээлийн талаар “Эрдэнэт” сувиллын цогцолборын Ерөнхий эмч Ж.Ганчимэгээс тодруулахад: “Зарим иргэд төлбөр төлөхийг эсэргүүцэж байгаа нь маш их хүндрэл үүсгэж байна. Бид ажиглалтын байранд байрлаж эхлэх үеэс нь “Хайртай хүмүүсээ хамгаалъя” сэдэвт хууль эрх зүй, эрүүл мэнд, сэтгэл зүйн бүхий л мэдээллийг багтаасан 21 хуудас бүхий зөвлөмжтэй цомог тарааж өгсөн. Тусгаарлалтад байх үеийн хооллолт, дасгал хөдөлгөөн, сэтгэл зүйн байдлаа хэрхэн удирдах тухай зөвлөгөөнөөс гадна санал хүсэлт гаргах, төлбөр төлөх, холбоо барих гээд бүх дэлгэрэнгүй зааврыг ч тэндээс мэдэх боломжтой. Гэтэл зарим нэг хувь хүн иргэнийхээ үүргийг ухамсарлаагүйгээс төлбөр төлөхөөс татгалзаж, эмнэлгийн ажилтнуудыг хэл амаар доромжлох зэргээр зүй бус авирлаж байна. Төрийн байгууллага эрвийх дэрвийхээрээ үүргээ гүйцэтгэж байгаа энэ үед иргэний хариуцлага юу юунаас чухал. Дэлхий нийтэд цар тахлын хэмжээнд хүрч тархан, өдөр тутам халдварлагсад болон нас барагсдын тоо нэмэгдэж буй энэ цаг үед иргэн бүр өндөр хариуцлага, ухамсартай байж гэмээнэ эрсдэл багатай даван туулна гэдгийг анхааруулмаар байна” гэсэн юм.
Өнөөдрийн байдлаар ажиглалтын байранд төлбөр төлөөгүй 9 иргэнээс гадна тандалтын хугацаа дуусаагүй 19 хүн үлдэж байна. Ажиглалтын байрны нэг хоногийн төлбөрийн хэмжээ том хүн 50 мянган төгрөг бол хүүхэд 25 мянган төгрөг төлөх юм. Үүнд зарцуулагдах эмнэлгийн үйлчилгээний 7 төрлийн зардлыг Эрдэнэт үйлдвэр гаргаж, төр болон орон нутгийн зүгээс зохицуулалт хийснээр нэг хүнд оногдож буй 130 мянган төгрөгийг 70-80 хувь бууруулан, 50 мянган төгрөг болгон хөнгөлөлт үзүүлжээ.


М.Балжинням
Б.Ялалт

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгааг нэг сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
