Нийтийн тээврийн U-Money картаар зорчигчдод НӨАТ-ын сугалааны дугаар олгох талаар “Улаанбаатар смарт карт” компанийн Шинэ бизнес төслийг дэмжих албаны дарга М.Мөнхболд, “Улаанбаатар смарт карт” компанийн маркетингийн менежер Б.Батзул нар өнөөдөр нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд цахимаар мэдээлэл хийлээ.
Нийтийн тээврийн зорчилтыг нэгтгэсэн е-баримтын сугалааны дугаар бүхий баримт хэрэглэгчдийн бүртгэлтэй хаягт автоматаар бүртгэгддэг болжээ. Ингэснээр нийтийн тээврээр үйлчлүүлсэн иргэд НӨАТ-ын урамшууллын сугалаанд оролцох боломжтой болох юм. Карт уншуулах төхөөрөмжинд U-Money картаа уншуулах бүрт тухайн өдрийн уншуулсан тооноос үл хамааран өдөрт нэг удаа сугалааны дугаартай баримт иргэдийн аккаунтад бүртгэгдэх аж.
Иргэдийн хувьд гар утасны апплейкшн болон Ebarimt.mn сайт вэб сайтыг ашиглан өөрийн ашиглаж буй U -money картаа холбох шаардлагатай бөгөөд холбосон өдрөөс эхлэн нийтийн тээврээр үйлчлүүлэх бүрт сугалааны дугаар автоматаар олгогдож эхэлнэ. Нийтийн тээвэр нь НӨАТ-өөс чөлөөлөгдөж буцаан олголт олгохгүй боловч иргэдийн хувьд НӨАТ-ын сугалаанд оролцох боломжтой болжээ.
Нийтийн тээвэрт U-money картыг амжилттай нэвтрүүлж нийтийн тээврийн бодлогыг хамгийн зөв боловсруулах гол BIG DATA (БИГ ДАТА)- г бүрдүүлж чадсан бол дараагийн төлөвлөгөөт ажил болох ebarimt-ийн сугалаанд оролцох боломжийг олгож байна. Ингэснээр ухаалаг хэрэглээг түгээх, нэг хот нэг стандарттай болгох орчин үеийн хотын соёлын онцлогийг харуулахад энэхүү үйлчилгээ шинэ шат ахиулж байна гэдгийг Улаанбаатар смарт карт ХХК-ийн Бизнес хэрэгжилтийн хэлтсийн дарга М.Мөнхболд онцоллоо.
Иргэд Ebarimt аппликейшнд өөрийн нэвтрэх нэр, нууц үгээ ашиглан хандаж, үндсэн цэсийг сонгоно. Цэснээс хялбар бүртгэл дэд цэсийг дарж, гарч ирсэн талбарт U-Money картын дугаар болон картын төрлийг оруулан хадгалснаар сугалааны дугаар олгогдож эхлэх талаар маркетингийн менежер Б.Батзул тайлбарлалаа.
Хэрэглэгч НӨАТ-ын сугалаанд оролцохын тулд дараах алхамыг хийх шаардлагатай бөгөөд үүнд:
Гар утсаар
- Хэрэглэгч өөрийн бүртгэлтэй Ибаримтын аккаунтаар Ибаримтын вэб болон апликейшнд нэвтрэх
- “Үндсэн цэс руу орсны дараа “Хялбар бүртгэл” цэсийг дарна.
- Гарч ирсэн талбарт Umoney харгалзах картын төрөл, дугаарыг оруулж хадгалахтовчийг дарна.
- “Амжилттай бүртгэгдлээ” гэсэн notification гарснаар таны Umoney карт амжилттай холбогдсонд тооцогдоно.
Веб хөтөч
- www.ebarimt.mn сайт руу нэвтрэх
- Карт холбох /Umoney/ – талбаруу орох
- Гарч ирсэн цэсэнд Umoney картын дугаар, картын төрөл зэрэг мэдээллээ оруулах
- “Амжилттай бүртгэгдлээ” гэсэн notification гарснаар таны Umoney карт амжилттай холбогдсонд тооцогдоно.
(Тухайн өдрийн зорчилтын тооноос үл хамааран хэрэглэгчид өдөрт 1 сугалааны дугаар авна )

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв
Монелийн замыг шөнийн цагаар хааж шинэчилнэ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг ердийн журмаар дагаж мөрдөнө
Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Олон улсын олимпын хорооны хүндэт гишүүн Ш.Магванд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ
Өнөөдөр хөх нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
