Даваа гараг бүр болдог “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагуудын шуурхай хуралдаан өнөөдөр шагнал гардуулах ёслолоор эхэллээ. Эрдэс баялгийн нөөц өсгөх геологи, хайгуулын ажлыг мэргэжлийн өндөр түвшинд удирдан зохион байгуулж, Эрдэнэт үйлдвэрийн насыг уртасгахад өөрийн мэдлэг оюун, сэтгэл зүтгэлээ бүрэн зориулж ажилласан Геологи, хайгуулын экспедицийн дарга М.Дамдинсүрэнг 116 м2 талбай бүхий таун хаусаар шагнасан батламжийг гардуулав. Мөн хөдөлмөрийн хамт олноо манлайлан, ажлын байрандаа шинэ санаачилга нэвтрүүлэн үр бүтээлтэй ажилласан Дулааны цахилгаан станцын Түлш дамжуулах хэсгийн конвейрийн машинч Г.Мөнхнасанд “Эко хороолол”-ын 64 м2 талбай бүхий хаусны түлхүүр гардуулсан юм.
Эрдэнэт үйлдвэрийн Геологи, хайгуулын экспедицийн дарга М.Дамдинсүрэн нь геологийн салбарт 25 жил ажиллах хугацаандаа Улаанбаатар экспедицийн хайгуулын гуравдугаар ангид ажиллаж Таван толгойн нөөц тогтоохоос ажлын гараагаа эхэлж, Монголросцветмет нэгдлийн харьяа Заамар дахь шижир алтны уурхайн суурийг тавилцаж, анхны алт олборлолтыг удирдсан юм. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т 18 ажил ажиллахдаа “Эрдэнэтийн-Овоо”- ны баруун хойд болон төвийн хэсгийн ашиглалтын хайгуул, газрын гүний ус, хүдрийн биетийн нөөцийн ашиглалтын хайгуулын ажлуудыг гардан зохион байгуулсан. Мөн хайгуулын цооногийн мэдээллийн 50 мянга гаруй бичиглэлтэй өгөгдлийн санг Улсын нөөцийн санд бүртгүүлж батлуулах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлыг удирджээ. “Эрдэнэтийн-Овоо” ордын төвийн хэсгийн нөөцийн тайланг 2013, баруун болон төвийн хэсгийн нөөцийн тайланг 2016 онд хийж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр оруулж хамгаалсан нь үйлдвэрийн насжилтыг даруй 40 жилээр нэмэгдүүлсэн юм. Түүнээс гадна 2017-2019 онд хийсэн хайгуулын ажлууд нь уурхайн хүдрийн нөөцийг 20 жилээр өсгөж, Эрдэнэт үйлдвэрийн насжилт жарнаар хэмжигдэх болсон нь Геологи, хайгуулын экспедицийн удирдлага зохион байгуулалттай шууд холбоотой гэж үйлдвэрийн газрын удирдлагууд үзжээ.
Харин ДЦС-ын Түлш дамжуулах хэсгийн тэргүүний ажилтан, шинийг санаачлагч Г.Мөнхнасан нь 2006, 2018 оны Хөдөлмөрийн аварга бөгөөд 2012 онд “Уурхайчны алдар” алтан медаль, 2016 онд “Эрчим хүчний Тэргүүний ажилтан” цол тэмдэг хүртсэн Эрдэнэт үйлдвэрийн шилдэг ажилчин юм.
Оны өмнөхөн Эрдэнэт үйлдвэр 15-аас дээш жил тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж буй шилдэг найман ажилтандаа хоёр давхар таун хаусаар бэлэг барьж байсан бол энэ удаа дахин хоёр ажилтнаа орон сууцаар ийнхүү шагналаа.
М.Одгэрэл
Фото: Б.Баттөгс
Эх сурвалж: erdenettoday.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
