“Эрдэнэс Монгол” ХХК-ийн санаачилгаар Цагдаагийн ерөнхий газар, “Гашуун Сухайт Авто Зам” ХХК, “Юнител” ХХК хамтран зохион байгуулж буй “Бид нэг амьтай шүү” аян эхэллээ. Монгол Улсын нүүрсний экспортын гол гарц Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 км авто замаар нүүрс тээвэрлэдэг хүнд даацын автомашины жолооч нарын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүднээс шинэ төрлийн коронавирус /COVID-19/-ийн халдвараас сэргийлэх зөвлөмж өгөхөөс гадна гэмт хэрэг, ослыг бууруулахад аяны зорилго чиглэж байна.
Гашуунсухайтын авто замд жолооч нар хурд хэтрүүлэн давхих, нойр хоолгүй зорчих, урсгал сөрөх зэрэг зөрчил их гардаг. Тиймээс тэдний аюулгүй байдлыг хангах чиглэлд цагдаагийн байгууллагаас хууль дүрэм сурталчлан, жолооч нарын ухамсарт нөлөөлөх ажлуудыг хийж байна. Мөн халдвар өвчин дэгдэж буйтай холбоотойгоор ариутгалын бодис, хамгаалалтын хэрэгсэл тарааж байна.
Хүн бүрийн ард амьдрал, олон амь бий. Жолооч танаас гэр бүл, үр хүүхдийн тань амьдрал хамаардаг гэдгийг сануулж, энэхүү аяныг “Бид нэг амьтай шүү” хэмээн нэрлэжээ. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн замд хэрэгжиж буй “Бид нэг амьтай шүү” аян 14 хоног үргэлжилнэ.
Эх сурвалж: “Эрдэнэс Монгол” ХХК

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

ene hymyysiig ynelj baina jinhen eh orniihoo byteen baiguulaltad orolzoj baigaa hymyys shdee demjih heregtei