Үндэсний Аудитын газарт УИХ-ын сонгуульд 208 хүн бие даан нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ. Тэдгээр мөрийн хөтөлбөрийг дүгнэх ажил үргэлжилж байгаа тухай тус газраас мэдээлэв.
Үндэсний Аудитын газраас мөрийн хөтөлбөрийг дүгнэсний дараа Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд бие даан нэр дэвшигчээр бүртгэх юм. Ингээд санал авах өдрөөс 22 хоногийн өмнө нам, эвслийн мөрийн хөтөлбөрийг олон нийтэд мэдээлэх аж.
Бие даагч нарын мөрийн хөтөлбөрийг энэ сарын 25 хүртэл Үндэсний аудитын газар хүлээн авсан бөгөөд COVID-19 цар тахалтай холбогдуулан өнгөрсөн долоо хоногт хэсэгчлэн хорио тогтоогоод байв. Энэ хугацаанд биечлэн ирэх боломжгүй 10 гаруй бие даагч мөрийн хөтөлбөрөө цахимаар ирүүлсэн байна. Хөдөлгөөний хязгаар дууссан тул албан ёсоор мөрийн хөтөлбөрийнхөө бүрэн эхийг авчирч өгөхийг тус газраас сануулж байна.
Мөрийн хөтөлбөрт Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцсэн байх шаардлагыг тавьжээ. Үндэсний аудитын газар 19 нам, эвслийн мөрийн хөтөлбөрийг дүгнэснээс 12 нь дээрх шаардлагыг биелүүлээгүй тул буцаасан ч тэдгээр нам, эвслүүд мөрийн хөтөлбөртөө байсан төсвийн тогтвортой байдлыг алдагдуулсан заалтаа засаж залруулжээ.

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
