Эрхэм хүндэт сувилагч, эх баригчид та бүхэндээ олон улсын сувилагч, эх баригчдын өдрийн мэнд хүргэж, ажлын амжилт, эрүүл энх сайн сайхныг хүсье.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2020 оныг “Сувилагч,эх баригчийн жил” болгон зарлаж тэднийг дэмжих үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хийхийг улс орнуудын төр засагт уриаллаа.
Дэлхийн хэмжээнд 43.5 сая эрүүл мэндийн ажилтан байгаагийн 20.7 сая нь сувилагч, эх баригч байна.
Манай улсад эмнэлгийн мэргэжилтнүүдийн 23.4% нь сувилагч, 3.5% нь бага эмч, 3.5% эм найруулагч байгаагийн 80 гаруй хувь нь эмэгтэйчүүд байна. Сүүлийн хоёр жилд сувилагч 800-1000, эх баригч 40-өөр нэмэгдлээ. Гэхдээ сувилагчийн тоог нэмэгдүүлэх, ачааллыг тэнцвэржүүлэх шаардлага хэвээр байна.
Монгол Улсын Засгийн газар “Сувилахуй-2020” үндэсний хэмжээний зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Мөн “Сувилахуй, эх барихуйн чиглэлээр 2020 онд хийх үйл ажиллагаа”-ны төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Энэхүү төлөвлөгөөнд сувилахуй, эх барихуйн асуудлаар улсын хэмжээнд нэгдсэн удирдлага, зохион байгуулалтыг хангаж ажиллах бүтэц, нэгжийг бүх шатанд бий болгох; сувилагч, эх баригчийг тогтвор суурьшилтай ажиллуулах; шөнийн ээлжийн цагийг богиносгох, ажлын ачааллыг бууруулах; сувилагчийн мэргэжлийн сургалтын зардлыг төр хариуцах, манлайлагч, удирдагч, багшлах боловсон хүчнийг бэлтгэх, компьютер, хэлний мэдлэг олгох зэрэг асуудлыг шат дараатайгаар шийдвэрлэхээр тусгасан.
Орон нутагт ажиллаж байгаа сувилагч, эх баригчдын тулгамдсан асуудлыг тухайн аймаг, нийслэлийн Засаг даргын Эрүүл мэндийн сайдтай байгуулах үр дүнгийн гэрээнд тусган, баталж, үр дүнг тооцож ажиллах болсон нь тулгамдаж байгаа олон асуудлыг орон нутагт нь шийдвэрлэх боломж бүрдлээ.
Монгол Улсын Засгийн газраас сувилагч, эх баригчийн цалинг 2018 оноос хойш 49 хувиар нэмэгдүүллээ. Цаашид ч шат дараатай нэмэгдүүлэх үйл ажиллагаа үргэлжилнэ. Түүнчлэн “Коронавируст халдварын цартахлаас урьдчилан сэргийлэх,тэмцэх тухай хууль”-ийг УИХ-аар батлан түрээслэн өмчлөх замаар орон сууцжуулах үйл ажиллагаа эхлэх гэж буйг дуулгахад таатай байна.
Шинэ коронавирусийн улмаас нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулахгүй байгаа ч сувилагч эх баригчийн ажил, үйлсийг харуулсан “Эгэл баатрууд” баримтат кино бүтээж та бүхэндээ толилуулж байгаа бөгөөд ДЭМБ-аас гаргасан зурагт хуудсуудыг орчуулан түгээхийн зэрэгцээ телевизийн дэлгэцээр “Сувилагч чамдаа баярлалаа” хүндэтгэлийн тоглолт зохион байгуулах гэж байна.
Манай сувилагч, эх баригчид ямар ч үед гар хумхин суудаггүй,дэлхийг нөмөрсөн коронавируст халдварын цар тахлын үед ч хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсээр байна.
Сувилагчийн сургуулийн 829 оюутан 21 аймгийн 109 сумын эрүүл мэндийн төв болон нийслэлийн 23 өрхийн эрүүл мэндийн төвд өөрийн хүсэлтээр ажиллаж, ард түмнийхээ эрүүл мэндийн манаанд хувь нэмрээ оруулж байна.
Та бүхэндээ олон улсын сувилагчдын өдрийн мэнд хүргэж эрүүл энх, ажлын амжилт, амьдралын сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН,
ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД
Д.САРАНГЭРЭЛ

НҮБ-ын ХХААБ-ын ерөнхий захирал мэндчилгээ ирүүлжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээ ирүүллээ
Ерөнхийлөгч Доналд Ж.Трамп Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 45 баг иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Наадмаар хуушуур идэхдээ юуг анхаарах вэ?
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочноор оролцлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд үйлчлэх нийтийн тээврийн автобусны чиглэлүүдийг танилцуулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв
Монелийн замыг шөнийн цагаар хааж шинэчилнэ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг ердийн журмаар дагаж мөрдөнө
Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Олон улсын олимпын хорооны хүндэт гишүүн Ш.Магванд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
