Билгийн тооллын зуны эхэн сарын энэ өдрүүдэд БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧИН ӨДӨР тохиож байгаа билээ. Энэхүү дүйчин өдрүүд нь шинийн 1-15ны өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд Гэвш лам Дэнгела шинийн 3,4-ний /2020.05.25,26/ өдрүүдэд Баянзүрх дүүргийн зорилтод бүлгийн өрх толгойлсон эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй залуу гэр бүл болон хүүхэд багачуудад сүсэгтэн олон шавь нарынхаа хамт гарын бэлгээ гардууллаа.
Тэрээр жил бүрийн энэ өдрүүдэд сайн үйлсийн аян зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд энэ удаа тус дүүргийн Засаг даргын Тамгын газар нийгмийн ажилтны судалгаанд хамрагдсан 11 хорооны 11 өрх толгойлсон ээж, хөгжлийн бэрхшээлтэй залуу гэр бүлд хэрэгцээт хүнсний зүйл болон ахуйн хэрэглээний зүйлсээр тусалж, 111 хүүхэд багачуудад гутал хувцас, гарын бэлгийг өрх бүрээр зорин очиж халуун сэтгэлийн аяныг зохион байгууллаа.
Коронавирусийн халдвар цар тахлын хэмжээнд хүрч дэлхий нийтийг айдаст автуулж буй энэ үед хүмүүн бид даян дэлхийн энх, амар, амгалангийн төлөө хичээнгүйлэн сүсэглэн залбирваас тэрхүү буян хэдэн мянгантаа арвижих билэгт сайн өдрүүд үргэлжилж байна. Тиймээс хүн бүр өөрийн бие сэтгэлдээ аливаа сайн сайхан бүхнийг бодож, өчүүхэн төдий тусыг амьтан бүхний сайн сайхны зориулах нь хүмүүн бидний эрхэм чанар оршино хэмээн Бухан багшийн сургаалд номлосон болохыг гэвш лам Дэнгела айлтгаж байлаа.
Мөн тэрээр Коронавирусээс урьдчилан сэргийлэх ажилд хандив болгож өнгөрөгч 3 дугаар сард Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэст амны хаалт ,гар ариутгагч хандивлаж байсныг дуулгахад таатай байна.



Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
