Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/-аас Монгол улсыг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтад оруулж, 4 Шууд хэрэгжилтийн хүрээнд 6 үүрэг даалгаврыг өгсөн.
Энэхүү 6 үүрэг даалгавраас Санхүүгийн зохицуулах хороонд Шууд хэрэгжилт 3-ын хүрээний 2 үүрэг даалгавар болох 1) Санхүүгийн зохицуулах хороо болон бусад Санхүүгийн бус бизнесийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийн зохицуулагчид байгууллагын эрсдэлийг ойлгож, эрсдэлийн түвшинд тохируулж хяналт шалгалтын давтамж, хамрах хүрээг тодорхойлох, 2) Хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд тохирсон, давтан үйлдэхээс сэргийлсэн шийтгэл ногдуулахыг 2021 оны 5 дугаар сар гэхэд биелүүлэхээр үүрэг өгөгдсөн.
Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс дээрх үүргийн хэрэгжилтийг шуурхай зохион байгуулах талаар холбогдох арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэн анхны явцын тайлан, тодруулгыг ФАТФ-ын Олон улсын хяналтын бүлэгт 2020 оны 01 дүгээр сард хүргүүлж, БНХАУ-ын Бээжин хотод хийсэн хамгаалалтын үр дүнд “Хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд тохирсон, давтан үйлдэхээс сэргийлсэн шийтгэл ногдуулах” даалгаврыг амжилттай биелүүлж, үнэлгээг ахиулж, гүйцэтгэлийг хангасан. ФАТФ-ын Хамтарсан бүлгээс банкнаас бусад санхүүгийн салбаруудад хийгдсэн ажлуудыг өндрөөр үнэлж, үнэт металл, үнэт чулуу, тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдийн эрсдэлийн үнэлгээ, хяналт шалгалтыг банкнаас бусад санхүүгийн салбаруудад хийсэн түвшинд хүргэх даалгаврыг авсан. Уг даалгаврыг биелүүлэхтэй холбоотой Хорооноос шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлж, ФАТФ-ын Хамтарсан бүлэгт 2020 оны 5 дугаар сард тайлан, тодруулгыг хүргүүлж, Санхүүгийн зохицуулах хороо болон бусад холбогдох байгууллагууд өгсөн даалгаврын биелэлтээ 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр цахимаар тайлагнаж, амжилттай хамгаалсан. Тухайлбал, Үл хөдлөх хөрөнгийн эрхийн зуучлалын салбар, үнэт чулуу, металл, алт мөнгөний арилжаа эрхлэгчдийн салбар ямар нэгэн зохицуулалтгүй явж ирснийг Хороо бүртгэл, зохицуулалт, хяналтад авч, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг нэвтрүүлж, 173 үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниас 61 компанид, 218 үнэт чулуу, металл эрхлэгчдээс 31 этгээдэд тусгай зөвшөөрөл олгоод байна.
Үндсэндээ Санхүүгийн зохицуулах хороо ФАТФ-аас өгсөн үүрэг даалгаврыг 100 хувь хэрэгжүүлж, саарал жагсаалтаас гарах боломжийг бүрдүүллээ.

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгл
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
