Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 109 жил, Ардын хувьсгалын 99 жил, Ардчилсан хувьсгалын 31 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ус хангамжийн цехийн ажилтан, Завхан аймгийн Эрдэнэхайран сумын уугуул, Монгол Улсын мэргэн Д.Дэмбэрэлсайхан “Даян мэргэн” цол хүртлээ. Тэрээр 40 сумаас 38 онож, Үндэсний их баяр наадамд онч сорьсон 396 эрэгтэй харваачийг тэргүүлсэн юм. Их баяр цэнгэлийн хойморт ийнхүү Даян мэргэн төрснөөр Эрдэнэт үйлдвэрийн Хангарьд спорт клубын үндэсний сурын тамирчид Улсын их баяр наадмаас 15 дахь түрүүгээ авч байна.
1993 онд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Ш.Отгонбилэг Эрдэнэт хотноо сурын спортыг хөгжүүлэх зорилгоор гавьяат тамирчин, Монгол Улсын Дархан мэргэн Ш.Даваахүүг урьж, үндэсний сурын багш, дасгалжуулагчаар ажиллуулсан тэр үеэс сурын харвааны түүхэн амжилт эхэлсэн гэж үздэг. Ш.Даваахүү мэргэн сур харвааны системчилсэн сургалтыг эхлүүлсэн бөгөөд эдүгээ Эрдэнэт үйлдвэрийн Хангарьд спорт клубт насанд хүрэгчид болон өсвөрийн нийт 150 гаруй харваач хичээллэж байна.
Төрийн их баяр наадамд Монгол Улсын Дархан мэргэн Ш.Даваахүү 5 удаа, Монгол Улсын Даяар дуурсах мэргэн Л.Отгонбаяр 3 удаа, Монгол Улсын Даян мэргэн Б.Ёндон 2 удаа, Монгол Улсын Даян мэргэн Ц.Баасанхүү 2 удаа, Монгол Улсын мэргэн З.Сүлдболд 1 удаа, Монгол Улсын Даян мэргэн Д.Дэмбэрэлсайхан хоёронтоо түрүүллээ.




“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
