Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнгөрсөн баасан гарагт хуралдсан билээ. Уг хуралдаанаар нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын ашиг орлогын хуваарилалт тогтоох тухай асуудлыг хэлэлцсэн юм. Нийслэлийн хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нийт 32 үйлдвэрийн газар үйл ажиллагаа явуулснаас нийслэлийн төсвийн санхүүжилттэй 15 төсөвт үйлдвэрийн газар , өөрийн үйл ажиллагааны орлогоор санхүүждэг 17 аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байна. Үүнээс 15 үйлдвэрийн газрын үйл ажиллагаа хэвийн, хоёр үйлдвэрийн газар нь менежментийн хувьчлалын жагсаалтад орсон байна. 2019 онд үйл ажиллагаа явуулсан 17 орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрууд нь нийт 268,9 тэрбум төгрөгийн орлого олж, 304,4 тэрбум төгрөгийн зардал гарган 35,5 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байна. Дээрх дүнгээс харахад орлогын төлөвлөгөө 102,1 хувийн биелэлттэй, зардал 2,6 хувиар хэмнэгдэн, алдагдлын хэмжээ зорилтот түвшнээс 10,4 тэрбум төгрөгөөр буюу 22,8 хувиар буурсан байна. Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой найман үйлдвэрийн газар нийт 370,6 сая төгрөгийн цэвэр ашигтай , есөн үйлдвэрийн газар нийт 35,8 тэрбум төгрөгийн алдагдалтай байна. Алдагдалтай гарсан газруудын тухайд элэгдлийн зардал өндөр гардаг гэдгийг хуралдааны үеэр онцолж байсан юм.
Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газруудын алдагдлыг бууруулж, цаашид ашигтай ажиллуулах тал дээр анхаарч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгов.
Улмаар ашигтай ажилласан орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот долоон үйлдвэрийн газрын цэвэр ашгаас нийслэлийн төсөвт нийт 368,8 сая төгрөгийг төвлөрүүлэхээр тогтлоо.
Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газруудын алдагдлыг бууруулж, цаашид ашигтай ажиллуулах тал дээр анхаарч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгов.
Улмаар ашигтай ажилласан орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот долоон үйлдвэрийн газрын цэвэр ашгаас нийслэлийн төсөвт нийт 368,8 сая төгрөгийг төвлөрүүлэхээр тогтлоо.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг ердийн журмаар дагаж мөрдөнө
Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Олон улсын олимпын хорооны хүндэт гишүүн Ш.Магванд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ
Өнөөдөр хөх нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 86 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
“Ардын нам-Ард түмэндээ” аян Өвөрхангай аймагт үргэлжилж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав
