Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт бичил уурхайн улмаас ухагдаж эвдэгдсэн 1 га талбай дахь ам цооногуудад “Амгалан” дулааны цахилгаан станцаас гарсан 180 м3 үнсийг дүүргэгч материал болгон загвар нөхөн сэргээлтийг хийж гүйцэтгэлээ. Энэ ажлыг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Цээцээ импекс” ХХК, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Мерсу” ХХК, “Ти ти эй эм энержи” ХХК-иудын 2020 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан хөрөнгөөр нийслэлийн Байгаль орчны газар болон нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хамтран баталсан “Дүйцүүлэн хамгааллын хүрээнд аж ахуйн нэгжүүдийн хөрөнгөөр 2020 онд хэрэгжүүлэх ажил”-ын төлөвлөгөөний дагуу газрын хэвлийн мэргэжлийн байгууллагын эрх бүхий “Эм ди юу” ХХК хийж гүйцэтгэсэн байна.
Нийслэлийн эрчим хүчний болон дулааны хэрэглээ тасралтгүй нэмэгдэж байгаатай холбогдуулан энэ төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээнээс их хэмжээний үнс ялгарч орчныг бохирдуулж байгаа бөгөөд үнсийг дахин боловсруулах, хоёрдогч түүхий эд гарган авах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах онцгой шаардлага тулгарч байна. Тухайлбал зөвхөн “ДЦС-4” ТӨХК нь жилд дунджаар 3.6 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч, 3500 мян.Гкал орчим дулааны эрчим хүч үйлдвэрлэхдээ 3.2 сая.тн орчим нүүрс түлж, 300.000 тн үнс ялгаруулж байна. Жилийн дөрвөн улиралд баруун хойд зүгийн салхи зонхилдог манай орны хувьд дулааны цахилгаан станцаас гарч байгаа үнсийг задгай үнсэн санд хаяж, хадгалах нь Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг нэмэгдүүлэх нэг шалтгаан болсоор байгаа юм.
Өнөөгийн байдлаар жилд ялгардаг нийт үнсний 3.5 хувийг барилгын материалын зориулалтаар ашиглаж байна. Цахилгаан шүүлтүүрээр ялгасан үнсийг 100 хувь хуурайгаар авч эко үйлдвэрлэл явуулах боломж байгаа хэдий ч бүх дулааны цахилгаан станцууд цахилгаан шүүлтүүрээр хангагдаагүй, мөн улирлын чанартай үнс ашиглах, хадгалахад хүндрэлтэй асуудлууд байсаар байгаа тул дүүргэгч болгож нөхөн сэргээлтэд ашиглах нь байгальд ээлтэй шийдэл болно.
НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
