Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 24-нд УИХ Архив, албан хэрэг хөтлөлтийн хуулийг шинэчлэн баталсан. 1998 онд батлагдан хэрэгжиж байсан хуучин хууль 4 бүлэг 27 зүйлтэй байсан бол шинэ хууль 7 бүлэг 51 зүйлтэй болж, зохицуулалт нэмэгдсэн байна. 2020 оны 12-р сарын 01-ээс улсын хэмжээнд дагаж мөрдөх Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийг орон нутаг, албан байгууллагуудад танилцуулах сургалт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас эхэллээ. Өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжийн удирдлагууд, архив, албан бичиг хариуцсан мэргэжилтнүүд Архивын Ерөнхий газраас зохион байгуулж буй сургалтад хамрагдаж, шинэчилсэн хуулийн онцлог заалтын тайлбар, мэдээллийн нэгдсэн системийн ашиглалт, хяналт, баримт бичгийн шийдвэрлэлт, мэдээ тайлан гэсэн чиглэлээр номын “дуу” сонсож байна. Уг хууль шинэчлэгдсэнээр байгууллагуудын архив, албан хэрэг хөтлөлттэй холбоотой эрх зүйн актууд шинэчлэгдэх шаардлага үүссэн. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ шинэ хуульд нийцүүлэн холбогдох дүрэм, журам, албан хэрэг хөтлөлтийн стандарт заавруудын шинэчлэх ажлыг зохион байгуулж байна. Маргааш Архивын Ерөнхий газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагууд хамтран ажиллах санамж бичиг үзэглэнэ.





М.ОДГЭРЭЛ
Б.БАТТӨГС

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
