“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Суурь шинжлэх ухааны тэнхимийн ахлах сургууль хариуцсан дэд профессор, Монгол Улсын гавьяат багш Сандагийн Мэнджаргалтай уулзаж ярилцлаа.
-Таны ажил, амьдрал “Эрдэнэт цогцолбор” дээд сургуультай хэрхэн холбогдсон бэ?
-Би 1974 онд 4-р ангийн хүүхэд байхдаа аав, ээжийгээ дагаад Эрдэнэтэд ирж байлаа. Сургуулийн байр дөнгөж ашиглалтад орсон үе. Дотуур байранд манай ахынх амьдардаг байв. Би тэднийд зочлохдоо гоё байшинтай, цэлгэр сайхан анги танхимтай юм гэж хүүхдийн нүдээр харж танилцаж байлаа. Сүүлд 2002-2003 онд ахлах сургуульд химийн цагийн багшаар ажилласан. 2011-2012 оны хичээлийн жилд ахлах сургууль хариуцсан сургалтын менежер, химийн багшаар ажиллана уу гэсэн хүсэлтийн дагуу ирж ажиллаад 10 шахам жил болж байна.
-Танай ахлах сургууль бусдаас юугаараа онцлог, давуу талтай вэ?
-Уулын үйлдвэр түшсэн дээд сургуулийн дэргэдэх ахлах сургууль гэдэг утгаараа олон давуу талтай. Нэгд, сурагчдыг чадваржуулах орчин, материаллаг бааз, лаборатори сайтай. Хоёрт, сурагчид маань инженер болох хүсэл зорилготой учраас хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдсөн хүүхдүүд багштайгаа ойлголцоход дөхөм. Гуравт, дараагийн шатны сургуулийн суурь хичээлд гүнзгийрэн суралцдаг болохоор залгамж холбоо сайтай. Түүнчлэн, Эрдэнэт үйлдвэрийн ажиллагчдын хүүхдүүд ихэвчлэн суралцдаг учраас эцэг эхийн ажил мэргэжлийг өвлөх сайхан боломж нээлттэй байдаг.
-Та энэ сургуультай холбоотой сайхан дурсамжаасаа хуваалцаач? Монгол Улсын гавьяат багш хэмээх эрхэм цол хүртсэн тэр үеийг дурсвал…?
Би 30 гаруй жил багшилж байна. Миний хувьд “хаяа сайтай” энэ сайхан сургууль, хамт олон дундаа ажиллаж хөдөлмөрлөж байх үедээ төр засгийн хайр хишгийг зөндөө хүртсэн. 2012 оны зун сургуулиас утасдаж: “Мэндээ багшаа, таныг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ. Та маргааш наадмын талбайд ирж шагналаа гардаж аваарай” гэсэн. Тэгэхэд сэтгэл их догдолсон. 2017 онд Монгол Улсын гавьяат багш болсон. Би энэ сургууль, хамт олноо надад “шар тос” мэт өгөөж, буянаа өгсөн, гэж бэлгэшээн боддог.
-Та, бас шавь нар тань олон амжилт гаргасан. Амжилтын үндэс юу вэ?
-“Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал” гэж ээжийнхээ сургаал үгийг хүүхэд ахуй наснаасаа л бодож хичээдэг байлаа. Хуваарь сонгох мөчид АУДС, гадаадын сургууль авах боломж байсан ч би багш мэргэжлийг сонгосон. Байнга суралцаж, сурч мэдсэнээ түгээн дэлгэрүүлдэг багшийн мэргэжил үнэхээр сайхан. Амжилт гэдэг бол амжуулахын нэр. Иймээс, “ажил, сургуулиа зэрэгцүүлж сур” гэж би хүүхдүүд, сурагчдадаа сургадаг. Тухайлбал, сургууль төгсөнө гээд л гэрийн ажлаа хийхгүй, хоолоо хийлгэж идчихээд явж болохгүй. Гэрийнхэндээ тусал. Үүнийгээ амжуулчхаад хичээлээ хийнэ гээд зүтгэ. Амжилт чинь үнэ цэнэтэй болно. Би залуудаа тэрсхэн дөрвөн хүүхэдтэй, гэр орны ажил ихтэй байлаа. Энэ бүхнээ зохицуулж өглөө таван цагт босож, сурагчдын асуултад бэлтгэж, бодлого бодож, өөрийгөө болон сурагчдаа хөгжүүлэх гэж их мэрийдэг байсан. Ингэж хичээсний үр дүнд би Улсын химийн олимпиадаас алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн. Шавь нар маань ч улс, бүс, аймагт олон амжилт гаргасан. Би “Хүний хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ” гэх амьдралын философитой. Энэ бол багш хүнд байх сайхан чанар гэж боддог. Ер нь хүүхдүүддээ, шавь нартаа “Амьдралын философитой байж, түүнийхээ төлөө тууштай яв. Тууштай хүнийг амьдрал шагнадаг юм” гэж захидаг.
-Багш хүний бахархал шавь нар нь байдаг…
-Тиймээ. Миний шавь нараас 500-гаад эмч, химийн болон ХАА-н мэргэжилтэн, одоогоор найман эрдэмтэн төрөн гарсан. 2018 онд манай ахлах сургуулийг төгссөн С.Сувданчимэг Улсын химийн олимпиадын аварга, Олон улсын химийн олимпиадаас хошой хүрэл медаль хүртсэн. Дэлхийн химич болох хүсэл тэмүүллээр жигүүрлэсэн энэ охин миний төдийгүй манай сургуулийн бахархал. Манай улс химийн олон улсын олимпиадад оролцсон 10 гаруй жилийн түүхэнд түүнээс өөр хошой медаль хүртсэн нь үгүй. Д.Болор-Эрдэнэ, Б.Нямбат, С.Эрдэнэчимэг, Ш.Сансарсайхан зэрэг олон шавь нар маань дээд сургуулийн багш болон надтай мөр зэрэгцэн ажиллаж байгаад баярлаж, тэднээрээ бахархдаг.
-Та сургуулийнхаа ирээдүйг хэрхэн төсөөлдөг вэ?
-Манай сургууль Төвийн бүсийн уул уурхайн хөгжлийг тодорхойлсон, нийгэм, хүмүүнлэгийн чиглэлийн судалгааны бааз суурь бүхий “Эрдэнэт цогцолбор” их сургууль болно гэж төсөөлдөг. Түүнчлэн, ахлах сургууль маань олон улсын хөтөлбөрөөр хичээллэдэг, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн сертификаттай сургууль болох байх.
-Ярилцлагын төгсгөлд та юу хэлэх вэ?
-Сургуулийнхаа үе, үеийн ажилтнууд, багш суралцагч нартаа төрөлх сургуулийнхаа 45 жилийн ойн баярын мэнд хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Я.Энхтуяа
Фото: Б.Баттөгс

“Ардын нам-Ард түмэндээ” аян Өвөрхангай аймагт үргэлжилж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөлөө
Боловсролын сайд Л.Энх-Амгалан иргэдийн санал, гомдлыг газар дээр нь шийдвэрлэв
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 84 зөрчил бүртгэгджээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Үхэр, тахиа, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа
Согтуурсан үедээ эхнэрээ автомашинаар мөргөж гэмтээсэн хэрэг бүртгэгджээ
Аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Даншиг наадамд оролцох иргэдэд зориулж 16 тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй үйлчилнэ
БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болох “Зуны давос” чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Өнөөдөр улаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Ногоон нуур орчмын 5.5 га газар бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Засгийн газрын хуралдаан болж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
