2020.12.07-12.11-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 464 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 377 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 5 хүн гэмтсэн байна.
Нийт хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл
– Явган зорчигч мөргөх хэлбэрээр –3
– Мөргөлдөх хэлбэрээр-2 тус тус бүртгэгдсэн байна.
Хүн гэмтсэн зам тээврийн ослоос дурдвал:
2020.12.07-ны өдрийн 19:35 цагийн орчимд БЗД-ийн 21-р хороо Дарь-Эхийн зам, Монел явах замд Hyundai Porter маркийн Б жолоочтой автомашин Toyota Estima маркийн Э жолоочтой автомашинтай мөргөлдөж, ослын улмаас Toyota Estima маркийн автомашины жолооч 35 настай, эрэгтэй Э гэмтсэн,
2020.12.07-ны өдрийн 18:00 цагийн орчимд БЗД-ийн 10-р хороо Уулын замд Mutsubishi Pajero маркийн Б жолоочтой автомашин Toyota Landcruiser маркийн M жолоочтой автомашинтай мөргөлдөж, ослын улмаас Mutsubishi Pajero маркийн автомашины урд хэсэг шатаж, жолооч 40 настай, эрэгтэй Б гэмтсэн,
2020.12.08-ны өдрийн 15:50 цагийн орчимд СБД-ийн 6-р хороо Бага тойруугийн гудамж, Хүнсний 4-р дэлгүүрийн баруун замд Toyota Prius маркийн А жолоочтой автомашин нь явган зорчигч 20 настай, эмэгтэй А-г мөргөж гэмтээсэн, /явган зорчигч явган хүний гарцтай газраар гарч байсан/
2020.12.09-ны өглөөний 08:00 цагийн орчимд ХУД-ийн 1-р хороо Чингисийн өргөн чөлөө, 120 мянгатын уулзварт Toyota Prius маркийн О жолоочтой автомашин нь явган зорчигч 52 настай, эмэгтэй И-г мөргөж гэмтээсэн, /явган зорчигч явган хүний гарцтай газраар гарч байсан/
2020.12.10-ны өдрийн 19:10 цагийн орчимд ХУД-ийн 13-р хороо Шувуун фабрикийн зам, Мон суль ШТС-ын урд замд Toyota Prius маркийн Э жолоочтой автомашин нь явган зорчигч 39 настай, эмэгтэй Ж-г мөргөж гэмтээсэн /Жолооч Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон /драгер багаж үлээлгэхэд-1,70%// осол, хэргүүдийг тус тус шалгаж байна.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр нийслэлд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 23 жолооч, орон нутагт 24 жолоочийг тус тус илрүүлж, эрхгүй буюу эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 1 жолоочийг шүүхээр баривчлуулж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд жолооч нь зам болон цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой бага хурдтай зорчих ёстой.
Гэтэл хөл хорионы дэглэмтэй холбоотойгоор хөдөлгөөн сийрэг үед жолооч нар хурд хэтрүүлэх, улирал, цаг агаарын нөхцөлд тохироогүй зуны дугуйтай хөдөлгөөнд оролцож яваад зам, замын байгууламж мөргөж гэмтээх, бусдын болон өөрийн эд хөрөнгөнд хохирол учруулах явдал гарсаар байна.
Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн өвлийн улиралд тээврийн хэрэгслийнхээ дугуйг зориулалтын өвлийн дугуйгаар солих, хурдыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс 20-30 хувиар бууруулж зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Даншиг наадамд оролцох иргэдэд зориулж 16 тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй үйлчилнэ
БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болох “Зуны давос” чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 100 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Өнөөдөр улаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Ногоон нуур орчмын 5.5 га газар бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
2026.06.24-07.06-ны өдрүүдэд халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олголоо
Өнөөдөр улаан бар өдөр
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно
Зургаадугаар сарын 12-ны 23:00 цагаас зургаадугаар сарын 15-ны 05:00 цаг хүртэл Бэлхийн ав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эх
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй хэлэлцээ хийв
“Тэнгэр” олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо

Архи ууж зөрчил гаргасан жолооч нэр устай нь машиных дугаартай нь бичиж байвал яагаад байдаг юм бэ. Илтод бичвэл энэ төрлийн гэмт хэрэг цөөрнө таслан зогсоогдоно. Гэмт хэрэгтний нэр усыг ил тод хэвлэн нийтлэхийг хор глосон ямар хууль тогтоомж байдаг юм бэ. Цагдаагийн байгууллагын хэвлэл мэдээллийн байгууллагаас асууж байна.
Хаанаасаа архи олж гудраад байгаа юм бэ? арга хэмжээ авахдаа архи олж уусан эх үүсвэрийг нь тодруулаачээ би л лав архины бараа харалгүй асар удлаа эхнэр надад итгээд дэлгүр явуулдаг болсийшт..Би одоо уухгүй хөөрхий надад хичнээн итгэж байна гэр бүл ч гоё уур амьсгалтай боллоо муусайн архичдаа бүгдээрээ ингээд муу гашуун усыг хаячихья ззарсан ч авахгүй тоохгүй байцгааяа уриалж байна.Архи короно хоёр сөнөтүгэй даян дэлхийн архичид архиа хаягтун зээ архи тамхи амьдралын дайсан авгай хүүхнүүд хайрын бурхаан хадам ээж дайн өдөөгч харин хүргэнүүд хүчирхийллийн золиос болсон энхийн цагаан тагтаанууд эрчүүдээ баярлуул эрлэгт явахаас нь өмнө ээдээ сайхан баярлуулаарай
АШГҮЙ ДЭЭ БҮГД ИНГЭЖ СЭТГЭЭД ,УХАМСАРЛААД ЭХЭЛВЭЛ МОНГОЛ УЛС ДЭВШИН ДЭЭДЭЛНЭЭ,ҮРС НЬ ЖАРГАЛТАЙ БАЙХ БОЛНО,УРАЙ,
Согтуу жолоочид хариуцлага тооцож байна гэж худлаа солиороод байх юм. Тийм алуурчид яагаад устаж алга болохгүй, аллагын хэмжээнд байсаар байгаа юм бэ?Согтуу жолоочийг эрхийг нь хасаад тээврийн хэрэгслийг устгалд оруулсан цагт хууль дүрэм биелнэ ш дээ. Монголчууд архи ууж овойгоод машин жолоодож даналзаад баян тансаг нь дэндээд хууль нь хуурамч л байна шүү дээ
Torguul ny bagadaad arhind ny mungu uldeed baigaa yum bish uu ?!
Sogtuu jolooch covidoos ayultai yagaad oilgohgui baina Shiitgel sul baina uu