НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн шатны техникч, ахлах ахлагч Т.Гантулгад “Ашидын гүүр” ТББ-аас иж бүрэн тавилгатай таван ханатай гэрийг бэлэглэсэн бол Онцгой байдлын ерөнхий газраас гурван сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүллээ.

Тэрбээр ам бүл есүүлээ. Эхнэрийн төрсөн дүү нь гэр бүлийнхээ хамт 2017 онд авто осолд орсны улмаас өнчин үлдсэн таван хүүхдийг нь өөр дээрээ авч, өөрийн хоёр хүүхдийн хамт өсгөн хүмүүжүүлж байгаа юм. Мөн өөрийн гэсэн хашаагүй, гэр түрээслэн амьдардаг байжээ.

Ахлах ахлагч Т.Гантулга нь Онцгой байдлын байгууллагад 15 дахь жилдээ ажиллаж байгаа тэрбээр гал сөнөөгчөөр ажлын гараагаа эхлүүлсэн. Гал сөнөөгчөөр ажиллах хугацаандаа 128 удаагийн галын дуудлагаар ажиллан, 85 удаагийн гал дээр байлдааны тархалт хийн ажиллаж, гурван хүний амь нас, 1,3 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан. Мөн Заан тэрэлж, Чулуутын бага асганы ам, Их тэнгэрийн аманд гарсан ой, хээрийн түймрийн томоохон голомтуудад үүрэг гүйцэтгэн, гал түймрийг тархаалгүй богино хугацаанд унтрааж ажилласан байна. Харин гал унтраах автомашины шатны техникч мэргэжилтнээр 2003 оноос хойш өнөөг хүртэл ажиллаж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ

байр л хэрэгтэй л байна даа