Энэ оны 12 дугаар сарын 4-5-нд шилжих шөнө Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хороо хариуцсан цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ц.Чулуун-Эрдэнэ ажил үүргээ гүйцэтгэж явах зуур гэрт нь гал гарч, байшин нь бүрэн шатсан харамсалтай явдал тохиолдсон билээ.
Цагдаагийн ахлах ахлагч Ц.Чулуун-Эрдэнэ нь цагдаагийн байгууллагад 16 жил ажиллахын зэрэгцээ төрсөн эгчийнхээ 3 болон 6-р ангийн бүтэн өнчин хоёр хүүхдийг өөр дээрээ авч асран халамжилдаг юм. Энэ ам бүл тэсгэм хүйтэнд орох оронгүй болж, хамаатныхаа айлд толгой хоргодохоос өөр аргагүй болсон.

Иймд Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Манлайбаатар, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа С.Хүрэлбаатар, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ө.Эрдэнэхүү нар санаачлан “Сэтгэлийн дэм” сайн үйлсийн аяныг хамт олныхоо дунд эхлүүлсэн юм.
Энэхүү сайн үйлсийн аянаа Хууль зүй, дотоод хэргийн яаманд танилцуулж, салбарын Сайд албан үүргээ биелүүлж явах үеэр галын аюулд өртсөн тухайн албан хаагчид туслах “Сэтгэлийн дэм” аяныг илүү өргөн хүрээнд зохион байгуулж, талийгаач эгчийнхээ өнчин үлдсэн хоёр хүүхдийг асран халамжилдаг хариуцлагатай албан хаагчийг “Орон сууцтай” болгох тал дээр анхаарч ажиллах чиглэлийг өгч, ХЗДХ-ийн яам түүний харьяа агентлаг болох Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын удирдлагуудад зохих санхүүгийн туслалцааг үзүүлэхийг үүрэг болгосон.
Ингэснээр Цагдаагийн ахлах ахлагч Ц.Чулуун-Эрдэний гэр бүлд туслах “Сэтгэлийн дэм” аян цөөн хоногт идэвхтэй үргэлжилж дээр дурдсан байгууллагууд, алба хаагчид, Монгол цэрэг-Дэлхийн цэрэг нэгдэл, Хан-Уул дүүргийн 10-р сургуулийн хамт олон болон хувийн хэвшлийн компани, хувь хүмүүсийн хандиваар Хан-Уул дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт орших “Дулаахан байр-3” хотхонд 47.65 м2 хоёр өрөө байрны “Батламж”-ийг 2020 оны 12-р сарын 22-ны өдөр ХЗДХ-ийн Дэд сайд С.Баатаржав болон албаны бусад хүмүүс гардуулан өглөө.

Мөн Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Манлайбаатарын ахласан ажлын хэсэг нийт цугласан хандиваас хуримтлагдсан мөнгөн хандиваар 81.8 сая төгрөгийн байрны төлбөрийг бүрэн төлж, Улаанбаатар буйдан ХХК-ийн хамт олонтой хамтран иж бүрэн тавилгажуулсан бөгөөд тус компани Ц.Чулуун-Эрдэнийн гэр бүлд Нүүдэл брэндийн буйдангаа хандив болгон бэлэглэсэн бол Summit ХХК-ий PC Mall дэлгүүрийн хамт олон 42 инчийн телевизорыг хоёр хүүхдийн теле хичээлээ үзэх боломжийг дэмжих үүднээс мөн хандивласан юм.
Энэ мэтээр олон арван байгууллага, хувийн хэвшил, хувь хүмүүсийн сэтгэлийн дэмээр Ц.Чулуун-Эрдэний асран халамжилдаг 8, 11 настай бага насны хоёр дүүд нь 18 нас хүрээд сургууль, боловсролдоо зарцуулах тус бүр 10 сая төгрөгийн хугацаат хадгаламжийг гардуулан өглөө.

Албан үүргээ гүйцэтгэж явахдаа ар гэр нь галын аюулд өртсөн ч өргөсөн тангаргатаа үнэнчээр үүргээ гүйцэтгэж, цагдаагийн байгууллагад хоёргүй сэтгэлээр алба хашин, ард түмнийхээ “Амар тайван амьдралын төлөө” зүтгэж яваа цагдаагийн ахлах ахлагч Ц.Чулуун-Эрдэнэд чин сэтгэлээрээ тусласан бүхий л хүмүүст ХЗДХ-ийн салбарын нийт алба хаагчдын нэрийн өмнөөс талархаж буйг хүлээн авна уу.
САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.
Эх сурвалж: ЦЕГ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямба
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
