Цар тахлын амаргүй цаг үед уурхайчнаар овоглосон өрх бүрийг дэмжих үүднээс төлөвлөсөн ажлаа амжилттай хэрэгжүүлж, өртөг зардлыг бууруулан, өндөр үр дүн гарган ажиллаж байгаа хамт олноо, Эрдэнэт үйлдвэрт данстай хүн бүрийг урамшуулан шагнаж байгаагаа уурхайчдын баярын энэ өдөр дуулгахад нэн таатай байна хэмээн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн баярын мэндчилгээндээ онцолсон юм.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ улирч буй оны ажлын амжилт бүтээлээ дүгнэж, бүх ажилтнуудаа 150.000-1 сая төгрөг хүртэл мөнгөн урамшууллаар шагнаж байна. Үйлдвэрийн газрын ашигт ажиллагааг нэмэгдүүлэн, олсон амжилтаа дээшлүүлэн ажиллахад ажилтнуудын оруулсан бодит хувь нэмэр, ажлын үр дүн, хүчин чармайлтыг өндрөөр үнэлэн урамшуулал олгохыг Ерөнхий захирлын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/726 тоот тушаалд дурьдсан байна.
Үр дүнгийн урамшууллыг үйлдвэрийн нийт ажилтнууд, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмадууд, ҮОХХМШӨ-ийн улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон ажилтнууд, жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй ажилтнууд, дадлагажигч ажилтнууд, гэрээт байгууллагын ажилтнууд, урт хугацааны сургалтад явсан ажилтнууд болон үйлдвэрлэлийн хүрээний бүтцийн нэгж, “Сэлэнгэ” катерингт хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж буй ажиллагч зэрэг Эрдэнэт үйлдвэрээр овоглосон бүх хүнд хүртээлээ.
Эрдэнэт үйлдвэрийн хамт олон 2020 онд 32.5 сая тонн хүдэр боловсруулж, 700 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх төлбөрөө нэг их наяд төгрөгөөр давуулан Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд хамгийн өндөр амжилт гаргаж, хамгийн их үндэсний баялаг бүтээж, түүхэн амжилт бүтээлээр үдэж байна.
М.Балжинням

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
