Өнөөдөр нэгдүгээр сарын 18-Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн суурин дээр Монголын залуучуудын холбоо шинээр эмхлэгдэн байгуулагдсан өдөр. Монголын залуучуудын төв байгууллага МЗХ ирэх наймдугаар сард 100 жилийнхээ ойг тэмдэглэнэ. Харин МЗХ шинээр зохион байгуулагдсан энэ өдөр тус холбоо “Залуучуудын үнэн” сонин, “Залуу үе” сэтгүүлээ шинэчлэн гаргаж, уншигчдынхаа гарт өргөн барилаа.
“Залуу үе” сэтгүүл анх “Манай үе” нэртэйгээр 1923 онд, “Залуучуудын үнэн” сонин 1924 онд хэвлэгдэн гарсан. МЗХ 2016 оноос түр тасалдаад байсан сонин, сэтгүүлээ шинэчлэн гаргаж байгаа юм байна. Мөн холбооныхөө дэргэд IZALUU.MN сайтыг ажиллуулж эхлээд байгаа бөгөөд сонин, сэтгүүлээ Улаанбаатар хот болон 21 аймгийн нийт 1200 гаруй салбар, үүрүүдээрээ мөн түгээх юм байна.
Мөн МЗХ шинэчлэн зохион байгуулагдсан энэ өдөр тус холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од холбооны үе, үеийн ажилтан, удирдлагууд, гишүүд дэмжигчид болон Монголын нийт залуучууддаа хандан мэндчилгээ дэвшүүллээ. Мөн энэ өдөр тус холбооны нийслэл болон орон нутгийн салбар, хорооны төлөөллийг хүлээн авч уулзлаа.
98 жилийн түүхтэй “Залуу үе” сэтгүүл, 97 жилийн түүхтэй “Залуучуудын үнэн” сонины нэмэлт захиалга орон даяар явагдаж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийг илрүүллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Өнөөдөр харагчин могой өдөр
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
НҮБ-ын ХХААБ-ын ерөнхий захирал мэндчилгээ ирүүлжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээ ирүүллээ
Ерөнхийлөгч Доналд Ж.Трамп Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 45 баг иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Наадмаар хуушуур идэхдээ юуг анхаарах вэ?
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
