ОХУ-ын нийслэл Москва хотын дарга Сергей Собянин коронавирусний улмаас тогтоосон зарим хязгаарлалтаа цуцаллаа.
Нэгдүгээр сарын 22-ноос эхлэн Оросын нийслэл хотод:
- музей, номын сан болон соёлын бусад байгууллагуудыг нээнэ
- театр, кино театр, концертын танхимаар үйлчлүүлэх үзэгчдийн тоог хоёр дахин (суудлын 50 хүртэл хувь) нэмэгдүүлнэ
- бусад зугаа цэнгэл, спорт, үзэсгэлэн, соён гэгээрүүлэх олон нийтийн арга хэмжээг үзэгчтэй (дээрхтэй ижил нөхцөлөөр) зохион байгуулахыг зөвшөөрнө
- хүүхдийн тоглоомын төвүүд, өдрийн зуслангууд, худалдааны болон үзвэр үйлчилгээний газрууд дахь хүүхдийн тоглоомын төвийн үйл ажиллагаанд тавьсан хязгаарлалтыг цуцална.
- Коллеж, биеийн тамир спортын сургуулиуд хэвийн үйл ажиллагаанд шилжиж, тээврийн хэрэгслээр зорчих оюутнуудын картыг нээнэ.
Харин кафе, баар, зоогийн газруудын үйл ажиллагаанд тавьсан хязгаарлалт, 65-аас дээш настай, архаг хууч өвчтэй хүмүүс гэрийн дэглэм сахих шаардлага, Москвагийн аж ахуйн нэгжүүд ажилчдынхаа 30 хувийг гэрээс нь ажиллуулах зөвлөмжийг хэвээр үлдээжээ.
ОХУ-ын нийслэл хотод өвчлөл буурах хандлага ажиглагдаж байгаа юм. Лхагва гаргийн байдлаар халдварын 2452 шинэ тохиолдол илэрсэн нь өнгөрсөн оны 10 дугаар сарын 1-нээс хойших хамгийн бага үзүүлэлт болжээ. Цар тахал дэгдсэнээс хойш Москвад нийт 900 894 хүн халдвар авсан байна.
Цар тахал дэгдсэнээс хойш ОХУ-д 3 633 952 хүн халдвар авснаас 3 027 316 нь эдгэрч, 67 220 хүн нас баржээ.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
