Монгол Ардын Намын Удирдах зөвлөл хуралдаж дэлхий нийтийг хамарсан Коронавируст халдвар, (Ковид-19) цар тахлын нөхцөл байдал, нийслэл Улаанбаатар хотод тогтоосон бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэл зэргийг харгалзан үзээд Монгол Ардын Намын түүхт 100 жилийн ойн өдөр буюу гуравдугаар сарын 01-02-ны өдрүүдэд хуралдуулахаар зарлаад байсан намын ХХХ Их хурлаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулах шийдвэр гаргалаа.
Монгол Ардын Намын дүрмийн 17.2 дахь хэсэгт “Намын ээлжит Их хурлыг хуралдуулах тухай шийдвэрийг хуралдах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө гаргана” гэж заасны дагуу 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр цахимаар хуралдсан Монгол Ардын Намын Бага хурлын VIII хуралдаанаас намын ээлжит XXX Их хурлыг 2021 оны 03 дугаар сарын 01-02-ны өдрүүдэд 1111 төлөөлөгчтэй хуралдуулахаар шийдвэрлэсэн. Мөн Коронавируст халдвар (Ковид-19) цар тахлын нөхцөл байдлыг харгалзан Их хурлын товыг өөрчлөх эрхийг намын дүрмийн дагуу Удирдах зөвлөлд шилжүүлээд байсан юм.
Үүний дагуу намын Удирдах зөвлөл цар тахлын цаг үеийн нөхцөл байдлыг үнэлэн хэлэлцээд Монгол Ардын Намын ээлжит XXX дугаар Их хурлыг хойшлуулах тогтоолыг гишүүдийн 100 хувийн саналаар дэмжиж баталлаа. Уг тогтоолын хэрэгжилтийг хангаж шат шатны намын байгууллагууд болон Их хурлын төлөөлөгч нарыг мэдээллээр хангаж ажиллахыг Намын байгуулалтын газрын дарга Н.Энхбаатарт даалгав.

Онцгой байдлын алба хаагчид 12 хүний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Б.Пүрэвдагва: COP17 хурлын үеэр Улаанбаатар хот өнөөдрийн байдлаар 400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт татаад байна
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 52 зөрчил бүртгэгджээ
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгааг нэг сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
