Эрдэнэт үйлдвэрийн Чанарын хяналтын хэлтсийн Химийн төв лабораторийн химийн инженерүүдийн санаачилгаар үйлдвэрийн хэмжээнд ашиглагдаж байгаа химийн бодисуудыг ангилах, хаягжуулах төсөл энэ онд хэрэгжинэ гэж тус лабораторийн эрхлэгч Б.Анхзаяа ярилаа. Энэ ажлын хүрээнд Эрдэнэт үйлдвэрт ашигладаг 332 нэр төрлийн 100 гаруй мянган тонн химийн бодисыг хаягжуулах бэлтгэл хангагдаж, хэвлэлтийн эх бэлтгэл хийгдэж байна. Ангилж, хаягласнаар Монгол улсад мөрдөж буй хууль, стандартад нийцэхээс гадна уг химийн бодис ямар өндөр зэрэгт хамаарах, алдагдсан тохиолдолд авах арга хэмжээний мэдээлэлтэй байх, ажилтныг илүү мэргэшүүлэх зэрэг олон талын боломж бүрдэх аж.
Эрдэнэт үйлдвэрийн Чанарын хяналтын хэлтсийн харьяа Химийн төв лаборатори 1978 онд байгуулагдсан. Үйлдвэрлэлийн технологийн процессын бүрэн хяналтууд, судалгаа шинжилгээний ажлын аналитик, экспортын бүтээгдэхүүн зэс молибдены баяжмалын химийн сорилт шинжилгээ, технологийн ус, төрөл бүрийн металлын хайлшнууд, орчны болон эрүүл ахуйн химийн шинжилгээнүүд хийх үндсэн зорилготой. Тус лабораторийн зэс молибдены химийн шинжилгээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд 2020 онд 10 дахь удаагаа итгэмжлэгдэж, тохирлын гэрчилгээгээ авчээ. “Бид лабораторидоо АНУ-д үйлдвэрлэсэн ICP-OES спектрометр болон хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх, олон үзүүлэлтийг зэрэг хийх зориулалттай тоног төхөөрөмжүүд авсан. Мөн АНУ-ын “Pinaacle-900 F” төрлийн атом шингээлтийн спектрометр авах тендер зарлагдаж, гэрээ байгуулагдсан. Тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийснээр 33 хүртэл химийн элементийг нэгэн зэрэг үзэх боломж бүрдэж, химийн шинжилгээний аргачлал сайжирч байна” гэж тус лабораторийн удирдлага онцлов.
М.Балжинням

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгааг нэг сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
