Коронавируст “Ковид-19” халдварын батлагдсан тохиолдол анх манай улсад бүртгэгдсэн цагаас хойш уг халдвараар өвчилсөн иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв-2” эмнэлэгт тусгаарлан эмчилгээ, шинжилгээ, ажиглалт, хяналтанд хамруулж байгаа билээ.
Тэгвэл коронавируст халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж буйтай холбоотойгоор эмнэлгүүдийн орны ачаалал эрс нэмэгдсэн тул дүүргийн эмнэлгүүдэд нэмэлтээр ор дэлгэх зохицуулалтыг хийж байна.
Энэ хүрээнд нийслэлийн Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт 150 ор, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв болон Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт тус бүр 100 орыг нэмэлтээр дэлгэн ажиллуулж эхэлсэн.
Өнөөдрийн байдлаар, дээрх эмнэлгүүдэд коронавируст халдварын өвчлөл бүхий 350 хүнийг хэвтүүлэн эмчилж байгаа бөгөөд хүүхэд 71, насанд хүрэгчид 279 байна. Мөн хоёр өвчтөнийг ХӨСҮТ рүү шилжүүлээд байна. Нэмэлтээр ор дэлгэсэн гурван эмнэлэгт их эмч 10, сувилагч 10, бусад ажилтан 16 зэрэг нийт 36 эмч, эмнэлгийн мэргэжилтэн 24 цагаар ажиллаж байгаа юм. Үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу цаашид бусад дүүрэгт нэмэлтээр ор дэлгэх зохион байгуулалтын ажлыг хийж байна гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
