Эрдэнэт үйлдвэрийн уурхайчин хамт олон 2021 оны гуравдугаар сард 2365.0 мянган шоо метр уулын цул гаргаж, төлөвлөгөөг 101.1 хувиар биелүүлж 1061.47 мянган шоо метр хөрс хуулж, төлөвлөгөөг 100.1 хувиар биелүүлсэн амжилттайгаар шинэ сараа угтаад байна.
3-р сард 3324.0 мянган тонн хүдэр олборлож төлөвлөгөөг 101.9 хувиар биелүүллээ. Баяжуулах үйлдвэрт 2830.0 мянган тонн хүдэр өгч 101.4, исэлдсэн хүдэр олборлолтын төлөвлөгөөг 105.1 хувиар биелүүлэн, 47100 тууш метр өрөмдлөг хийж 104.1 хувиар төлөвлөгөөг биелүүлсэн байна.
Нэгдүгээр улирлын байдлаар Баяжуулах үйлдвэрийн хамт олон хүдэр боловсруулалтын төлөвлөгөөг 101.0 хувиар, хүдэр дэх металлын агуулга зэсээр 101.4 хувьтай биелүүлсэн бол молибденоор 134.95 хувь, металл авалт зэсээр 100.2 хувь, молибденоор 110.1 хувиар биелүүлсэн байна. Эхний 3 сарын байдлаар 6797.0 мянган шоо метр уулын цул гаргаж, төлөвлөгөөг 101.1 хувиар биелүүлж, 3294.25 мянган шоо метр хөрс хуулж, төлөвлөгөөг 102.3 хувиар биелүүлэн ажиллалаа.
Ийнхүү, Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгч хамт олон 2021 оны 3-р сар болон оны эхний улирлын үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүдээ 100-аас дээш хувиар биелүүллээ.
Э.Мөнх-Уянга

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
