“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ 2010 онд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 30-р тогтоолоор орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар болон байгуулагдаж байсан. Нийслэлийн Туул голын ундны эх үүсвэрийг хамгаалах, агаарын бохирдлыг бууруулан ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, олон нийтийн амралт чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэн эрүүл, эко орчныг бүрдүүлэх үндсэн үүрэгтэй байгууллага. 11 жилийн түүхтэй энэ байгууллагын эд хогшил бүрийг хайрлан хамгаалж, хэмнэн зарцуулах үүрэгтэй Аж ахуйн албаны дарга Г.Наранцогттой цөөн хором ярилцлаа. Тэрээр иргэдийн санаатай болон санамсаргүй гаргадаг үйлдлүүдээс болж өчнөөн хүний хүч хөдөлмөрөө шингээн бүтээсэн зүйл үгүй болдогт санаа зовинож явдагаа хуваалцсан юм.
-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хэмээх энэ байгууллагатай хэрхэн хувь заяагаа холбосон бэ гэдгээс яриагаа эхэлье?
-Би Техникийн их сургуулийн Холбоо мэдээлэл техникийн сургуулийг 1998 онд төгссөн. Радио холбооны инженер мэргэжилтэй. “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д 2018 онд ажилд орсон. Анх талбайн зохион байгуулагчаар орж байсан. Харин одоо байгууллагынхаа аж ахуйн албаны даргын албан тушаалыг хашиж байна. Маш сайхан уур амьсгалтай хамт олон дунд орж ирсэндээ үнэхээр их баярладаг. Өнгөрсөн жил манай байгууллагын 10 жилийн ой тохиосон ч цар тахлаас болоод ойгоо тэмдэглэж нэгдсэн арга хэмжээ огт хийгээгүй. Гэсэн ч бид хийсэн ажлаараа өөрсдийгөө тодорхойлж, ойдоо бэлэг барих учиртай. Нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэрийг хамгаалж авч үлдэх зорилгоор энэ газарт, Үндэсний хэмжээний цэцэрлэгт хүрээлэн байгуулах санаачилга гаргасан анхны удирдлагууд болон өдий зэрэгт хүргэсэн үе үеийн ажилтнуудаараа бахархахгүй байхын аргагүй.
-Арван жилийн түүхтэй энэ байгууллагын эд хогшлыг хамгаалж, зөв зарцуулах хариуцлагатай үүрэг танд оногдож. Ийм ч учраас нэлээн мэдрэмжтэй ажиллах шаардлага тулгардаг биз?
-Тэгэлгүй яахав. Манай байгууллага ямар нэг ашгийн бус төсвийн байгууллага учраас үргүй зардал гаргаж, байгаа зүйлээ хайр гамгүй зарцуулах ёсгүй. Дээрээс нь хүссэн тохижилтоо ч өөрсдөө дур мэдээд хийчих боломжгүй. Гэсэн ч бид дотоод нөөц бололцоогоо ашиглан энэ жил тохижилтын болон аж ахуйн маш олон ажил төлөвлөн, хийж эхлээд байна. Тухайлбал арваад жилийн өмнөх буюу анхны төрхөөрөө байгаа хашаа болон бүх сандалнуудаа будаж янзлан, хогийн савнуудаа шинэчлэх, хуучирч муудсан зам талбайгаа засах, самбаруудаа шинэчлэх гэх мэт. Мөн ногоон байгууламжийг бүрдүүлэгч экологид ээлтэй байгууллагын хувьд хогоо ангилан ялгах санаачлагыг өрнүүлэхээр бэлтгэж байна. Ерөнхийдөө 5-р сарын сүүлээр хог ангилан ялгах хогийн савнуудыг байрлуулах болно. Энэ нь байгальд ээлтэй, эдийн засагт хэмнэлттэй үйлдлээс гадна иргэдийн ухамсарт зөв дадлыг суулгах юм.

-Яах аргагүй өдрөөс өдөрт өнгө засч байгаа нь харагдаж байгаа шүү. Өнгө будгаа шинэчилж, тав тухтай болгож байгаад танайхаар үйлчлүүлэгч иргэд мэдээж сэтгэл хангалуун байгаа байх?
-Өөдлөх айл үүднээсээ гэдэг. Хашаа хаалгаа сэлбэж янзлан, өнгө будгийг нь сайжруулж, хагарсан эвдэрсэн, өнгө үзэмж муудсаныг нь шинэчилснээр хүрээлэн маань сэргээд л ирлээ. Жижиг гэлтгүй өөрчлөлт хүний сэтгэлийг хөдөлгөж чаддаг юм байна. Дотор нь ажиллаж байгаа бид ч баяртай байна. Энэ дашрамд хэлэхэд, хамт олон маань амьдралыг бүтээгч хүмүүс. Учир нь мод бүхэн амьтай, амьдралыг бэлэглэгч. Өнгөрсөн хугацаанд 32 төрөл зүйлийн 140 мянга орчим ширхэг модыг арчилж ургуулсан нь 98 хувийн амьдралтай байна.
-Иргэдийн ухамсар гэснээс “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гээр үйлчлүүлж буй иргэд хэр зэрэг ухамсартай байж, соёлтой үйлчлүүлдэг вэ?
-Энэ тал дээр үнэхээр хэлэх зүйл их байна. Зарим иргэдийн хувьд бусдын хөдөлмөрийг хайрлах тал дээр арай ч дээ гэмээр ханддаг. Мэдээж хүн бүр адилгүй л дээ. Гэхдээ л ухвар мөчид үйлдэл гаргадаг хүмүүс байсаар байна. Эд зүйлийг эвдэлж гэмтээх, хулгайлах, шатаах зэрэг үйлдлүүд нэлээд гардаг. Жишээ болгож ярихад “Хил хамгаалах ерөнхий газар”-ын тохижуулсан манай нэг талбайн сагсны шийдийг нэг этгээд хулгай хийх гэж байгаад толгой дээрээ унагаагаад өөрөө гэмтэж байсан тохиолдол ч бий. Зарим нь бүүр шашны зан үйл хийгээд мод хөрөөдөөд эсвэл модонд даавуу уяад тэрийгээ шатаагаад зогсож байдаг. Нодлин манай зүлэгжүүлсэн талбайд нэг хүн албаар гал тавиад шатаачихсан. Бид нар камер шүүж байж барьсан. Экологийн үнэлгээгээрээ 3 сая гаруй төгрөгийн торгууль төлөхөөр болоод хэрэг нь одоо шүүх дээр явж байгаа. Гэтэл эсрэгээрээ бүүр байгаа зүйлээ бариад ирдэг хүмүүс ч байна. “Танай нэг мод чинь тэнд тэгээд уначихсан байна”, “энийг чинь ингээд засчихяа” гээд өөрөөсөө мөнгө гаргаад хийгээд өгчихдөг ч сайхан сэтгэлтэй хүмүүс зөндөө бий. Иргэдийн ухамсар маш чухал.
-“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гээр үйлчлүүлж байгаа иргэдэд хандаад юу гэж хэлэх вэ?
-Манай байгууллагын урсгал засварт улсын төсвөөс маш бага төсөв тавигддаг. Иймд манайхаар үйлчлүүлж байгаа иргэд ухамсартай байж, бие биендээ шаардлага тавьж, соёлтой үйлчлүүлж байгаарай. Нийслэлийн ногоон байгууламжийн 23 хувийг дангаараа бүрдүүлэн, Туул голын ундны эх үүсвэрийг хамгаалж байгаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэн бол энд ажиллаж байгаа хэдэн хүний өмч биш, Монгол Улсад амьдарч байгаа 3 сая гаруй иргэдийн тэр дундаа нийслэлчүүдийн өмч учраас бүгдээрээ соёлтой, өөриймсөг хандаарай гэж хэлье дээ.

-10 жилийн дараах “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-г хэрхэн төсөөлж байна даа?
-Газар нутгийнхаа хэмжээгээр Азидаа зургаадугаарт ордог “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ маань 10 жилийн дараа гэхэд судалгаа шинжилгээний томоохон хүрээлэн болоод зогсохгүй дэлхийд нэрээ гаргасан байгаагаар төсөөлж байна. Бид Америкийн централ парк шиг ч юмуу болмоор байна. Бас ирээдүйд битүү ногоон мод болно гэж төсөөлдөг. Хамгийн гол нь ирж үйлчлүүлж байгаа иргэд нь илүү баяр баясгалантай, аз жаргалтай бас ухамсартай байгаасай гэж хүснэ.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Танай хамт олонд амжилт хүсье.

Ногоон нуур орчмын 5.5 га газар бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
2026.06.24-07.06-ны өдрүүдэд халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олголоо
Өнөөдөр улаан бар өдөр
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсоож, х
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад ө
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно
Зургаадугаар сарын 12-ны 23:00 цагаас зургаадугаар сарын 15-ны 05:00 цаг хүртэл Бэлхийн ав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эх
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй хэлэлцээ хийв
“Тэнгэр” олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Улаанбаатарт өдөртөө +21 градус дулаан
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
