Монгол Улсад хууль зүйн алба үүсэн байгуулагдсаны 110, орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төв хамтран “БИДНИЙ БААТАР ЦАГДАА” уран зургийн уралдаан зарлаж байна.
- Зорилго:
Монгол улсад хууль зүйн алба үүсэн байгуулагдсаны 110, орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, бахархал, алба хаагчийн ажил үйлс, гавьяа зүтгэлийг хүүхдийн уран бүтээлээр дамжуулан олон нийтэд таниулан сурталчлахад оршино.
- Зохион байгуулагч:
- Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс
- Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төв
- 3. Бүтээлийн сэдэв:
“Бидний баатар Цагдаа”
- Хамрах, хүрээ:
Монгол Улсын Ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн сурагчид.
- Шалгаруулах ангилал, шагнал урамшуулал:
| Ангилал | Урамшуулал | |
| 1-3 анги | Тэргүүн -1, Дэд -1, Гутгаар -1, Тусгай -2 | Тэргүүн байр -200.000 төгрөг
Дэд байр – 150.000 төгрөг Гутгаар байр – 100.000 төгрөг Тусгай байр -50.000 төгрөг |
| 4-6 анги | Тэргүүн -1, Дэд -1, Гутгаар -1, Тусгай -2 | |
| 7-9 анги | Тэргүүн -1, Дэд -1, Гутгаар -1, Тусгай -2 | |
| 10-12 анги | Тэргүүн -1, Дэд -1, Гутгаар -1, Тусгай -2 | |
Дүнг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төв, Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төвийн фэйсбүүк цахим хуудаст байршуулж танилцуулна.
- Бүтээлд тавигдах шаардлага:
- Уран зургийн бүтээлийг А3 хэмжээтэй цаасан дээр ирүүлнэ.
- Бүтээлийн ар талд бүтээлийн нэр, оролцогчийн овог, нэр, нас, хүйс, харьяа аймаг, дүүрэг, сургууль болон харилцах утасны дугаарыг бичнэ.
- Уралдаанд оролцох бүтээл нь хүүхдийн уран сэтгэмжээр зурагдсан байх бөгөөд ном, сэтгүүл, сурах бичгээс хуулбарласан бүтээлийг уралдаанд оролцуулахгүй.
- Цагдаагийн байгууллагын 100 жилийн түүхэн хөгжлийг үзэж судлан бүтээлээ туурвих /Техник хэрэгсэл, үйл ажиллагаа, албаны хувцас гэх мэт онцлогууд/
- Бүтээлийн баруун доод өнцөгт бүтээлийг зурж дууссан он сар хугацааг бичнэ.
- Бүтээлийг буцаан олгохгүй.
- Бүтээл хүлээн авах хугацаа, хаяг:
- 2021 оны 04 дүгээр сарын 01-нээс 05 дугаар сарын 21-ний өдөр хүртэл Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийнфэйсбүүк цахим хуудас болон төвийн байранд хүлээн авна.
- Аймаг, орон нутгаас оролцож буй хүүхдүүд харьяа цагдаагийн газар, хэлтсээр дамжуулан бүтээлээ ирүүлэх боломжтой.
- Холбоо барих утасны дугаар: 88444845, 88096555

МОНГОЛЫН ХҮҮХДИЙН УРЛАН БҮТЭЭХ ТӨВ

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямба
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
