Цагдаагийн байгууллагаас өндөржүүлсэн бэлэн байдлын үед улсын хэмжээнд Коронавируст цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хорио цээрийн дэглэм сахиулах чиглэлээр ажиллаж байна.
Өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 10-24-ны өдөр хүртэлх хугацаанд урьдчилан сэргийлэх, хорио цээрийн дэглэм сахиулах чиглэлээр 1616 хяналтын цэгт цагдаа, дотоодын цэргийн анги байгууллага, олон нийтийн цагдаа, ДХИС болон бусад байгууллагуудаас нийт 10,437 ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэж ажиллалаа.
ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас дээрх хугацаанд улсын хэмжээнд нийт 57,540 иргэн, 8583 аж ахуйн нэгж байгууллагыг шалгаж, 23,923 удаа санамж, сэрэмжлүүлэг, зөвлөмж өгч, 1406 шаардлага, 583 мэдэгдэл хүргүүлэн ажиллажээ.
Зөрчил, гомдолтой холбоотой нийт 7143 мэдээлэл ирснээс 5832 нь нийслэлд, 1311 нь орон нутгаас байна.
Үүнээс гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 1363 хэргийг хуулийн дагуу шалгаж байна. Харин улсын хэмжээнд зөрчил гаргасан 3256 иргэнд 94,462,000 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ.
Иргэдийг эрүүл, аюулгүй байдлаа ханган гэртээ байхыг Цагдаагийн байгууллагаас УРИАЛЖ байна.


Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
