Олон улсын сувилагчдын өдөрт
Өнөөдөр Олон улсын сувилагчдын өдөр тохиож байгаатай холбогдуулан Эрдэнэт үйлдвэрийн “Эрдэнэт” сувиллын цогцолборын сувилахуйн ухааны арга зүйч Д.Ариунзултай цөөн хором ярилцлаа.
-Танд сувилагчдын өдрийн мэнд дэвшүүлье!
-Баярлалаа. Олон улсын сувилагчдын нийгэмлэгээс Англи улсын иргэн, “Дэнлүү барьсан эмэгтэй” хэмээн дэлхийд алдаршсан сувилагч, багш Флоресне Найтенгелийг сувилахуйн ухааныг үндэслэгч хэмээн алдаршуулж, түүний төрсөн өдөр буюу тавдугаар сарын 12-ныг “Олон улсын сувилагчдын өдөр” болгон зарлаж тэмдэглэх болсон уламжлалтай. Тэр эмэгтэй 1850-аад оны үед Крымийн дайнд ажиллаж байхдаа сувилахуйн шинжлэх ухааны мөн чанарыг дэлхий дахинд таниулсан гавьяатан юм. Монгол Улсын хувьд, 1995 оноос хойш энэ өдрийг тэмдэглэдэг болсон.
-Өнөөдөр дэлхий дээр 27 сая сувилагч ажиллаж байна гэсэн тоон мэдээлэл бий. Харин Монголд, тэр дундаа Эрдэнэт хотод сувилагч мэргэжилтэй хичнээн хүн цар тахлын энэ хүнд цаг үед ажиллаж байна?
-Монголд 12700 гаруй сувилагч ард иргэдэд мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэн ажиллаж байгаа. Харин Орхон аймгийн эрүүл мэндийн байгууллагуудад нийт 500 гаруй сувилагч, манай “Эрдэнэт” сувиллын цогцолборт 46 сувилагч цар тахлын халдварын үед тэргүүн эгнээнд манлайлан ажиллаж байна. Халдвар гарсан цагаас хойш “Эрдэнэт” сувиллын цогцолбор маань тусгаарлан ажиглах байр болон ажилласан. Бид Сэлэнгэ аймгийн “Алтнбулаг” боомтоор орж ирсэн иргэдээс эхлээд үйлдвэрийн ажилчид, тэдний ар гэрийнхэн, иргэд гээд 300 гаруй хүнийг хүлээн авч, тусгаарлан эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлээд байна. Мөн түргэвчилсэн болон PCR шинжилгээ авч ажилласан. Түргэвчилсэн шинжилгээнд нийт 20 мянга гаруй хүн, PCR шинжилгээнд 3770 орчим ажилтан хамрууллаа. Түүнээс гадна вакцинжуулалтын ажилд сувилагч нар маань хичээнгүйлэн ажиллаж байна. Одоогоор Ковидын эсрэг вакцины нэгдүгээр тунд 9648 хүн, хоёрдугаар тунд 6900 ажилтан, ар гэр, ахмадууд, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хувь тогтоолгосон иргэдийг хамруулаад байна. Бид цар тахалтай тэмцээд зогсохгүй өөрсдийн мэдлэг мэргэжлээ дээшлүүлэхэд анхаарч, олон төрлийн сургалтууд зохион байгуулж, эрдэм судлалын ажлууд хийж байна. Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн Эрдмийн чуулганд манайхан зургаан илтгэл хэлэлцүүлсэн.
– Таны мэргэжлийн онцлог юу вэ?
– Энэ дэлхийд хүн мэндлэхээс эхлээд амьдралын эцсийн мөч хүртэл нь сувилагч мэргэжлийн тусламж үйлчилгээгээ үзүүлж хамт байдаг. Тиймээс их буянтай мэргэжил юм даа. Дэлхий нийтэд сувилагчийн үнэлэмж их өндөр болсон. Энэ сайхан мэргэжил сонгон эзэмшсэндээ үргэлж баярлаж, бахархаж явдаг. Ингээд үе үеийн сувилагч, тусгай мэргэжилтнүүддээ Олон улсын сувилагчдын өдрийн баярын мэнд дэвшүүлж, ажлын амжилт хүсье.
-Цаг гаргаж ярилцсан Танд баярлалаа.
М.ОДГЭРЭЛ

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
