Эрдэнэт үйлдвэрийн Төв штаб энэ долоо хоногт хуралдаж, Үйлдвэрлэл технологийн паркийн төслүүдийн нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулан хэлэлцэнэ гэж тус үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн даваа гариг тутмын удирдлагуудын ээлжит шуурхай дээр мэдээллээ. Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эрдэнэт үйлдвэрт айлчилж, Үйлдвэрлэл технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг өөрийн биеэр гардуулсан нь энэ төсөлд ихээхэн ач холбогдол өгч буй төдийгүй манай хамт олонд өндөр итгэл найдвар хүлээлгэсэн хэрэг боллоо. Тиймээс бид энэ ажилд онцгой анхаарч, эрч хүчтэй эхлүүлэх ёстой гэдгийг тэрээр шинэ долоо хоногийн эхний өдөр онцлов. Мөн тус үйлдвэр 2020 оны үйлдвэрлэл, эдийн засгийн үр дүнгээр “Хамгийн их татвар төлсөн шилдэг татвар төлөгч”, “Хамгийн их ашигтай ажилласан шилдэг татвар төлөгч” батламж хүртсэн нь бүх шатны удирдлагууд, нийт хамт олны хичээл зүтгэлийн үр дүн юм. “Ковид-19” цар тахлын үе Эрдэнэт үйлдвэрийнхний хувьд ч амаргүй цаг хугацаа байсан хэдий ч бид амжилттай даван туулж, дээрх олон үзүүлэлтээр манлайлсан тул идэвх зүтгэл гаргасан удирдлага, хамт олноо шагнаж урамшуулах үйл ажиллагааг шат дараатай зохион байгуулна. Бүтцийн цех нэгжийн удирдлагуудаараа дамжуулан нийт уурхайчиддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье гэж Ерөнхий захирал ээлжит шуурхайн үеэр тэмдэглэлээ. Цаашид бүх хүн цар тахлаас урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжоо сулруулалгүй, Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадмаа амны хаалтгүй угтах нөхцөл бүрдүүлэхийн төлөө хичээж ажиллахыг ч уриалав.
Эрдэнэт үйлдвэр цар тахлаас хамгаалах зорилгоор нийт ажилтан, ахмадууд болон тэдний ар гэрийн гишүүдийг дархлаажуулах ажлыг өнгөрсөн 3 дугаар сарын сүүлээс зохион байгуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар, вакцинд хамрагдвал зохих нийт ажилтан 100 хувь эхний тунгаа хийлгэсэн бол 92.5 хувь нь хоёр дахь тунд хамрагджээ. Эмчийн тодорхойлолт болон бусад шалтгаанаар 200 гаруй хүн вакцин хийлгээгүй буйг Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр мэдээлж, цех нэгжийн удирдлагуудад тусгаарлалт, гэрийн ажиглалтад байсны улмаас үлдсэн ажилтнуудаа дархлаажуулалтад бүрэн хамруулахыг анхааруулав. Улсын болон аймгийн онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сарын 21-нд өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн хугацаа дуусахтай холбоотойгоор үйлдвэрийн хэмжээнд хөдөлмөр зохицуулалтын тушаал шинэчлэгдэнэ. Өөрөөр хэлбэл, 5 сарын 24-нөөс эхлэн хөдөлмөр зохицуулалтад хамрагдсан ажилтнуудаа үе шаттай ажилд нь оруулах, хэвийн горимд шилжүүлэх арга хэмжээг аймгийн онцгой комиссын шийдвэрийг үндэслэн хэрэгжүүлнэ гэж Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаяр мэдээлэв. Шуурхай зөвлөгөөнд бүтцийн цех нэгжийн удирдлагууд өнгөрсөн долоо хоногт хийсэн ажил, төлөвлөгөө зорилтын талаар мэдээлэл хийж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн байгааг онцолсон. Ээлжит шуурхайг Ерөнхий захирлын Нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх удирдаж, үйлдвэрлэлийн чиглэлээр авч хэрэгжүүлэх ажлууд, хавар зуны бэлтгэл болон цаг үеийн асуудлаар үүрэг даалгавар өглөө.
М.Балжинням

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгл
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
