Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн бусад удирдлагуудын хамт өнөөдөр тус үйлдвэрийн тэргүүний ажилтан, уурхайчдын төлөөлөлд Монгол Улсын Засгийн газрын шагнал гардууллаа. Тэрээр уурхайчдынхаа шагналыг ажлын байранд нь гардуулан, баяр хүргэхийн зэрэгцээ цар тахлын хүнд цаг үед Эрдэнэт үйлдвэрийнхэн идэвх зүтгэл, санаачилгатай ажиллаж, үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтээ амжилттай биелүүлж буйд баяр хүргэж, талархал илэрхийлэв. Энэ үеэр Эрдэнэт үйлдвэрт олон жил үр бүтээлтэй ажилласан Оёдлын цехийн ахмад ажилтан Д.Бямбажаргал төрийн дээд шагнал Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртсэн бол Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсгийн гүүрэн кранчин Б.Алтанцэцэг, Нунтаглан баяжуулах хэсгийн тоног төхөөрөмжийн засварчин С.Эрдэнэ-Учрал, Геологи маркшейдрийн хэлтсийн Тэргүүлэх маркшейдэр Ч.Батбаяр, Ил уурхайн Зам овоолгын хэсгийн тоног төхөөрөмжийн засварчин, бутлуурчин М.Мөнхболд, Геологи хайгуулын экспедицийн Өрөмдлөгийн хэсгийн цооног өрөмдөгч Н.Цэгмид нарын 15 ажилтан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны “Тэргүүний уурхайчин”, “Үйлдвэрийн тэргүүний ажилтан” цол, хүндэт тэмдэгтэн боллоо.
Мөн Эрчим хүчний яамны “Эрчим хүчний тэргүүний ажилтан” хүндэт тэмдэгээр Авто тээврийн цехийн Цахилгаан тоног төхөөрөмжийн засварчин С.Батболд, Дулааны цахилгаан станцын Түлш дамжуулах хэсгийн ээлжийн мастер Ж.Батсайхан нарын 7 ажилтан, Зам тээврийн хөгжлийн яамны “Автотээврийн тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр Авто тээврийн цехийн уурхайн технологийн зориулалтын хүнд даацын авто машины засварчин С.Энхболд нарын 3 ажилтан тус тус шагнагдав. Ковид-19 цар тахлын онцгой цаг үед ажил үүргээ хариуцлагатай биелүүлж, өндөр ачаалалтай ажиллаж буй Эрдэнэт сувиллын цогцолборын Сэргээн засах эмчилгээний тасгийн бага эмч Т.Цэрэнханд, ээлжийн сувилагч П.Хажидмаа, ХАБЭА-н хэлтсийн Хөдөлмөрийн нөхцөлийн инженер С.Алтанхуяг нар Эрүүл мэндийн яамны “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдсаныг үйлдвэрийн удирдлагууд гардуулж, баяр хүргэлээ.
М.Балжинням
Фото Б.Баттөгс

Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
