Сумдын нийгмийн даатгалын байцаагчдын мэдлэг, чадварыг дээшлүүлэх, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн өөрчлөлт, журам зааврыг хэрэгжүүлэх талаар нэгдсэн ойлголт өгөх, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, санал солилцох зорилго бүхий “Сумдын нийгмийн даатгалын байцаагчдын арга зүйн цахим сургалт” өнөөдөр эхэллээ.
Нээлтийн үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Монгол Улсын Засгийн Газраас цахим засаглалыг бодлогоор дэмжиж, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, иргэдэд чирэгдэлгүй шуурхай үйлчлэх чиглэл баримталж байна. Энэ хүрээнд нийгмийн даатгалын салбарынхан маань үйлчилгээний шат дамжлагыг халж, цахим үйлчилгээг идэвхжүүлэх чиглэлд онцгой анхаарч, цахим дэвтэр, гар утасны аппликэйшн, сайн дурын даатгалын цахим систем зэрэг олон үйлчилгээг нэвтрүүлсэн жишээг дурдаж болно.
Цаашид дээд шатны байгууллагын бодлого шийдвэрийн хэрэгжилтийг анхан шатанд зохион байгуулахад сумын нийгмийн даатгалын байцаагчдын үүрэг, оролцоо маш чухал” болохыг онцлов.
НДЕГ-ын дарга Д.Зоригт хэлсэн үгэндээ “Нийгмийн даатгалын байгууллага Сумын нийгмийн даатгалын байцаагч (ажилтан)-ийн улсын зөвлөгөөнийг 2 жил тутамд зохион байгуулахаар төлөвлөсөн ч цар тахлын улмаас удаа дараа хойшилсон тул технологийн дэвшлийг ашиглан, өнөөдөр ийнхүү цахимаар зохион байгуулж байна. Хүний нөөцийн судалгаагаар сумын байцаагчдын 42 хувь нь 5 хүртэлх жил салбартаа ажиллаж байгаа шинэ залуу ажилтнууд байгаа тул анхан шатны нэгж дээр нийгмийн даатгалын байгууллагыг төлөөлж байгаа эдгээр ажилтнуудаа мэргэшүүлж, чадавхжуулах зайлшгүй шаардлагатай. Нөгөө талаас нийгмийн даатгалын тогтолцоо, эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлэн, багц хуулийн төслөө шинэчлэн найруулж буй энэ үед зохион байгуулагдаж байгаа нь цаг үеэ олсон арга хэмжээ болж байна” гэв.
НДЕГ-ын дарга Д.Зоригт хэлсэн үгэндээ “Нийгмийн даатгалын байгууллага Сумын нийгмийн даатгалын байцаагч (ажилтан)-ийн улсын зөвлөгөөнийг 2 жил тутамд зохион байгуулахаар төлөвлөсөн ч цар тахлын улмаас удаа дараа хойшилсон тул технологийн дэвшлийг ашиглан, өнөөдөр ийнхүү цахимаар зохион байгуулж байна. Хүний нөөцийн судалгаагаар сумын байцаагчдын 42 хувь нь 5 хүртэлх жил салбартаа ажиллаж байгаа шинэ залуу ажилтнууд байгаа тул анхан шатны нэгж дээр нийгмийн даатгалын байгууллагыг төлөөлж байгаа эдгээр ажилтнуудаа мэргэшүүлж, чадавхжуулах зайлшгүй шаардлагатай. Нөгөө талаас нийгмийн даатгалын тогтолцоо, эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлэн, багц хуулийн төслөө шинэчлэн найруулж буй энэ үед зохион байгуулагдаж байгаа нь цаг үеэ олсон арга хэмжээ болж байна” гэв.Тус сургалтад 330 сум, 12 тасагт ажиллаж байгаа 329 байцаагч ажилтнууд, орон нутгийн нийгмийн даатгалын хэлтсийн дарга нар болон Нийгмийн даатгалын ерөнхий газрын удирдлагууд нийт 462 хүн оролцож байна.
Нийгмийн даатгалын сангийн орлого бүрдүүлэх, тэтгэвэр тэтгэмжийг хуулийн дагуу зөв тогтоон олгох, хуулийн болон цахим үйлчилгээний шинэчлэл өөрчлөлтийг нэг мөр хэрэгжүүлэн ажиллах, түүнчлэн хуулиар хүлээсэн бусад чиг үүргээ биелүүлэхэд энэхүү 4 өдрийн багц сургалт чухал ач холбогдолтой юм.




Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
Монгол, Монтенегрогийн бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа
Багануур дүүргийн иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь нээлттэй сонслоо
Ерөнхийлөгч Я.Милатович гэргийн хамт “Чингис хаан” үндэсний музей, Гандантэгчинлэн хийдэд
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
УИХ-ын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ
Вьетнам улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллага
