“Эрдэнэс Монгол” нэгдлийн охин компани “Эрдэнэс Силвер ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Төмөрийн Мөнхбаярт Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 109 дүгээр зарлигаар Монгол Улсын “Хөдөлмөрийн баатар” цол хүртээн “Сүхбаатарын одон”-гоор шагнав. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа Монгол Улсын “Хөдөлмөрийн баатар” цолоор энгэрээ мялаасан Т.Мөнхбаярыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр Д.Хаянхярваа “Эрдэнэс Монгол нэгдлийн хамт олон дундаас төрийн өндөр дээд цолоор энгэрээ мялааж “Хөдөлмөрийн баатар” төрөн гарч байгаад хувиасаа болон нийт ажилтнуудынхаа өмнөөс чин сэтгэлийн талархлаа илэрхийлье.

Т.Мөнхбаяртай хамтран ажиллахдаа түүнээс баг хамт олноо чадварлаг удирдах, богино хугацаанд ажлаа зөв оновчтой зохион байгуулах сайн менежерийн олон давуу чанарыг мэдэрч харж байлаа. Идэр залуу насандаа улс нийгэмдээ үнэтэй хувь нэмэр оруулахуйц ажлыг сайн зохион байгуулж ажлын ур чадвараа батлан харуулснаар төрийн өндөр дээд эрхэм цолыг хүртлээ. Цаашдын ажил хөдөлмөрт нь илүү өндөр амжилтыг хүсэн ерөөе” хэмээв. Т.Мөнхбаярын удирдаж буй “Эрдэнэс Силвер ресурс” ХХК нь Монгол Улсын стратегийн орд газар Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг богино хугацаанд амжилттай зохион байгуулж “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль”-ийн хүрээнд зургаан сая хүртэлх төгрөгийн тэтгэврийн зээлтэй байсан 228,5 мянган ахмадын 695.0 тэрбум төгрөгийн зээлийг тэглэн, 216 мянган зээлгүй ахмадуудад 1 сая төгрөг олгох 216.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг мөнгөжүүлсэн юм.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
