2021 оны 06 дугаар сарын 26, 27, 28-ны амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 550 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 359 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 14, орон нутагт 4 хүн гэмтсэн байна. Хүүхэд өртсөн осол гэмтэл 4 бүртгэгдсэн байна. Орон нутагт 1 хүнний амь хохирсон.Тухайлбал:
Нийслэлд
-2021.06.26-ны өдрийн 17:00 цагийн орчим Хан-Уул дүүрэг Наадамчдын гудамжны замд суудлын автомашины жолооч унадаг дугуйтай 17 настай хүүхэд мөргөж гэмтээсэн.
-2021.06.27-ны өдрийн 12.00 цагийн орчим Баянгол дүүргийн нутаг Эрчим хүчний гудамжны замд суудлын автомашины жолооч нь явган зорчигч 14 настай хүүхдийг мөргөж гэмтээсэн.
-2021.06.27-ны өдрийн 17:00 цагийн орчим Хан-Уул дүүргийн нутаг Нисэхийн замд, бага оврын ачааны автомашины жолооч явган зорчигч 6 настай хүүхдийг мөргөж гэмтээсэн.
Орон нутагт
2021.06.26-ны өдрийн 22:00 цагийн орчим Дорнод аймаг Баян-Уул сумын нутагт Dayun маркийн улсын дугааргүй мотоциклыг жолоодож явах үедээ онхолдож 13 настай хүүхэд гэмтсэн.
2021.06.27-ны өдрийн 03:00 цагийн орчим Дорноговь аймаг “Сайншанд сумын нутагт ачааны автомашин онхолдож жолооч гэмтсэн.
2021.06.26-ны өдрийн 06:00 цагийн орчим Төв аймаг: Эрдэнэ сумын нутагт суудлын автомашины жолооч майханд унтаж байсан хүнийг дайрч гэмтээсэн.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
- Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-13
- Унадаг дугуйтай мөргөлдсөн-1
Орон нутагт:
- Онхолдох хэлбэрээр-3
- Хөдөлгөөн эхлэхдээ-1
Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 196 зөрчил илрүүлсний нийслэлд 115, орон нутагт 81 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо явган хүний гарцаар гарч байгаа явган зорчигчид зам тавьж өгөн хөдөлгөөнд соёлтой боловсон оролцож, зорчигч нарын хамгаалах бүсийг зүүлгэн хөдөлгөөнд оролцож ,бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулган хамгаалах бүсийг зүүлгэн харгалзах хүнтэй хөдөлгөөнд оролцуулж байх, Хөдөө орон нутгийн замд зорчихдоо жолооч зорчигч та бүхэн хамгаалах бүсийг бүслэн өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган хөдөлгөөнд оролцож хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй хөдөлгөөнд оролцож байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
