2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 345 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 263 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 2, орон нутагт 5 хүн гэмтэж 1 хүн амь хохирсон байна. Тухайлбал:
Нийслэлд
2021.07.07-ны өдрийн 20:00 цагийн орчим Сонгинохайрхан дүүрэг товчооны замд мотоциклын жолооч суудлын автомашинтай мөргөлдөж зорчигч 1 сартай нярай хүүхэд гэмтсэн.
Орон нутагт
2021.07.07-ны өдрийн 06:00 цагийн орчим Говь-Алтай аймаг Дэлгэр сумын нутагт суудлын автомашин онхолдож зорчигч 2 хүн гэмтсэн.
2021.07.07-ны өдрийн 21:00 цагийн орчим Дундговь аймаг Сайнцагаан сумын нутагт суудлын автомашины жолооч нь явган зорчигч мөргөж гэмтээсэн.
2021.07.07-ны өдрийн 23:00 цагийн орчим Өмнөговь аймаг Баяндалай сумын нутагт суудлын автомашин онхолдож зорчигч 1 хүн гэмтсэн.
2021.07.07-ны өдрийн 17:00 цагийн орчим Сүхбаатар аймаг Түвшинширээ сумын нутагт суудлын автомашин онхолдож зорчигч 1 хүн гэмтсэн.
2021.07.07-ны өдрийн 16:00 цагийн орчим Хэнтий аймаг Биндэр сумын нутагт суудлын автомашин онхолдож зорчигч 1 хүний амь хохирсон.
Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 87 зөрчил илрүүлсний нийслэлд 50, орон нутагт 37 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Жолооч та бүхэн хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд хяналт тавин, хөдөө орон нутгийн замд гарахдаа техникийн үзлэг оношилгоонд хамрагдаж тээврийн хэрэгслээ бэлдсэний дараа аян замд гарах, мотоциклтой хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хамгаалалтын хэрэгслийг тогтмол зүүж хэрэглэн хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
