Өнөөдөр Сүхбаатар дүүргийн 13 хороонд 220 орны хүчин чадалтай шинэ эмнэлгийн барилгын шав тавих ёслол боллоо.
Энэхүү арга хэмжээнд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, дүүргийн Засаг дарга Х.Болормаа, нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Б.Эрдэнэсүх, дүүргийн Засаг даргын орлогч М.Алтангэрэл, гүйцэтгэгч компанийн захирал Б.Боролзойхүү болон хорооны Засаг даргын Ажлын алба, иргэдийн төлөөлөл оролцлоо.
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийнхээ 145 мянга гаруй иргэдийн эрүүл мэндийн төлөө нийслэлийн хэмжээнд төдийгүй Монгол Улсын хэмжээнд анх удаа орон нутгийн төсвөөрөө нэгдсэн эмнэлэг барих ажлаа эхлүүллээ.
Дүүргийн Засаг дарга Х.Болормаа арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Манай дүүргийн хувьд жилдээ эрүүл мэндийн үзлэг оношлогоонд 260 гаруй мянган хүн хамрагдаж, 16 мянга орчим ээжүүд төрж, түргэн тусламжаар 112 мянга гаруй иргэд үйлчлүүлж байна. Энэ нь зөвхөн манай дүүргийн хувьд эрүүл мэндийн үйлчилгээний ачаалал 44 хувиар илүү гэсэн үг. Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн хувьд дундаж ор хоног, орны эргэлтийг тооцож үзэхэд жилд 42 мянган иргэн байна. Иймд манай дүүргийн хувьд өнөөдрийн бодит тооцоо 1067 орны хэрэгцээ нэн шаардлагатай байна. Энэ тоо цаашид өснө. Үүний нэг жишээ: Нийслэлийн хэмжээнд өрнөж байгаа дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд орон сууцны 7 хороолол буюу манай дүүргийн 9-12 хороодыг хамарсан бүтээн байгуулалт өрнөж байгаа. Энэ хэсэгт өнөөдрийн байдлаар 7817 өрхийн 30476 иргэн амьдарч байна. Төлөвлөлтийн хугацаа буюу 2030 оны түвшинд энэ тоо 25293 өрхийн 91055 хүн суурьшин амьдрах тооцоо судалгаа байна”. Мөн манай улсад төдийгүй дэлхий нийтэд “Ковид-19” цар тахлын нөхцөл хүнд байгааг дурдаад, эмнэлэг барих зайлшгүй хэрэгцээ, шаардлагыг онцолсон юм.
Энэхүү эмнэлэг нь 220 орны хүчин чадалтай, 5 давхар бүхий, давхар бүр нь 3000м2 талбайтай дэлхийн жишигт нийцсэн, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байхаар төлөвлөсөн бөгөөд туслах барилга буюу гадна орчны 500м2 талбайд ногоон байгууламж, амрах талбай, автомашины зогсоолыг иж бүрэн шийдсэн нийтдээ 12,5 мянган м2 талбай бүхий обьектууд баригдана. Барилгын ажлыг 2 үе шаттай зохион байгуулж, 2023 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.


Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
