Хатуурхал хүний сэтгэлийг царцааж, хэзээ ч хайлахгүй, мөсөн далай болгож ч мэдэх! Гэхдээ л сэтгэлээ мөс болгох уу, эсвэл хайлуулах уу гэдэг тухайн хүний тэсвэр тэвчээр, хатуужлаас л шалтгаалах биз ээ.
Гэрийн ноён нуруу, тулах багана болох эцэг “цасан хүн” болж хувирах нь хүүхдүүдийнхээ сэтгэлийг хөргөж, итгэлийг үгүй хийж, хөндий нэгэн болгон хувиргаж буй дүр зургийг та өнгөрсөн баасан гарагт нээлтээ хийсэн “ЦАСАН ХҮН” киноноос олж харах болно.
Өнөөгийн нийгэм маш олон “ЦАСАН ХҮН”-ийг бий болгож байна. Бие биенийхээ дотоод ертөнцийг сонсохгүйгээр, ганцаардуулж, сэтгэл гутралд автсан сэтгэцийн эмгэгтэй хүмүүс олширч байгаа нь эмзэглэм. Энэ эмзэглэлийг харуулж найруулагч Б.Батбаатар драм, уран сайхныг хослуулан “ЦАСАН ХҮН” киног бүтээжээ.

Тус уран бүтээлд Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг, Гавьяат жүжигчин ЖОюундарь, Соёлын тэргүүний ажилтан Н.Ялалт, Д.Мөнхтөмөр, Д.Оюунтуул, А.Алтанхуяг, О.Санданпүрэв нар гол дүрд нь тоглож, дүрээ амилуулсан нь киног улам ч үзүүштэй болгосон байна.

“Цасан хүн” уран сайхны киноны хөгжмийн зохиолчоор “Алтан ураг” хамтлагийн Б.Эрдэнэбат ажилласан бол дууг “Мотив” хамтлагийн Сайнаа буюу Б.Сайнцогт амилуулжээ.
“Тоонот пикчерс“-ийн гурав дахь уран бүтээл болох “ЦАСАН ХҮН” уран сайхны кино нь “Ковид-19″ цар тахалын улмаас нээлтээ даруухан хийсэн бөгөөд энэ сарын 17-ны өдрөөс эхлэн бүх кино театруудаар гарч байна.
Та хэн нэгнийг сэтгэлийнхээ гүнд хийгээд мартсан юм биш биз дээ. Яг л өвлийн сайхан нар ээсэн нэгэн өдөр ойн дунд цасан хүн хийгээд мартдаг шиг..! Та “ЦАСАН ХҮН”-тэй хамт сэтгэл рүүгээ өнгий.






Н.Чинзориг

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Мөнхбаатарын Баасанбат тамгаа гардан авлаа
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
