Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон холбогдох албаныхан спортын холбоодын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр спортын холбоодын төлөөлөл “Ковид-19” цар тахлын улмаас үйл ажиллагаа нь хумигдаж, олон хүн ажилгүй, орлогогүй болсноос гадна энэ нь тамирчдын амжилтад ч нөлөөлж байгааг онцолсон юм. Иймээс цаашид спортын тэмцээн, уралдааныг халдвар хамгааллын дэглэм баримтлан хэрхэн зохион байгуулж болох талаар хэлэлцсэн юм. Ийн эхний ээлжид мэргэжлийн спортын тэмцээнийг тухай бүр “Хариуцлагын гэрээ” байгуулж, үе шаттайгаар зохион байгуулах нэгдсэн шийдэлд хүрлээ. Өөрөөр хэлбэл, эхний ээлжид лигийн тэмцээнийг зохион байгуулна гэсэн үг. Ингэхдээ хамгийн гол нь халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөх юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Спорт гэдэг бол бие хүн болж төлөвшихөд маш чухал нөлөөтэй. Улаанбаатар бол залуусын хот. Тиймээс залуусын спортоор хичээллэх боломжийг бүрдүүлэх ёстой. Хотын даргын хувьд спортын үйл ажиллагааг, нийтийн биеийн тамирыг аль болох дэмжих бодлого барьж ажиллана. Гэхдээ цар тахал амаргүй байна. Иймээс халдвар хамгааллын дэглэмийг нэн тэргүүнд, сайтар баримталж, зохион байгуулалтад анхаарч ажиллах нь чухал. “Хариуцлагын гэрээ” бол аж ахуйн нэгжээ дэмжих, нэг ёсондоо итгэлцлийн гэрээ юм” хэмээн ярилаа. Мөн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа зогсох, тамирчид тэмцээндээ оролцож чадахгүй гэх мэтийн ард дандаа ур чадвар байхгүй болж байдаг. Үүнээс үүдэх хохирлын хэмжээ маш өндөр гэдгийг онцоллоо.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын зүгээс спортын мэргэжлийн холбоодыг эхний ээлжид ямар тэмцээн, хэзээ зохион байгуулах мэдээллээ гаргаж өгөхийг хүслээ. Мөн халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлах шаардлагатайг хэлж байв. Түүнчлэн “Хариуцлагын гэрээ”-г үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл гэж ойлгоод, аваад хаядаг байж болохгүй, мөрдөх хэрэгтэй. Мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс аль болох л зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байгааг онцлов.
Харин спорт холбоодын төлөөлөл Хотын даргыг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, “Цар тахалтай зөвхөн УОК, НОК тэмцэх биш, бид өөрсдөө ч мөн тэмцэх шаардлагатай. Ингэхдээ бид халдвартай хэрхэн хариуцлагатай тэмцэх вэ гэдэг жишгийг бий болгох хэрэгтэй” хэмээн хэлж байлаа. Мөн маш хариуцлагатай байж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтална гэдгээ илэрхийлэв.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
