Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Завхан аймагт ажиллав. Завхан аймагт МУИС-ийн Завхан сургууль, СУИС-ийн салбар Хөгжим бүжгийн коллеж бий.
МУИС-ИЙН ЗАВХАН СУРГУУЛЬ: 47 жилийн түүхтэй тус сургууль нь баруун бүсэд эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр сургалт, судалгааны үйл ажиллагаа явуулж байна. 960 оюутны хүчин чадал бүхий хичээлийн байр, 180 оюутны багтаамжтай дотуур байртай. Өнөөдрийн байдлаар бакалавр, магистрын хөтөлбөрүүдэд нийт 205 оюутан суралцаж байна. Эдийн засаг, бизнесийн чиглэлээр 11 мянга гаруй боловсон хүчин бэлтгэсэн бөгөөд тэдний 85 орчим хувь нь баруун бүсийн банк, санхүүгийн салбарт ажиллаж байгаа юм.
Тус сургуулийн удирдлагууд орон нутагт суралцагчдад зориулсан тэтгэлэг олгох, элсэлтийн босго оноог өөрчлөх, орон нутгийн боловсон хүчнийг чадавхжуулах, баруун бүсийн нийгэм, эдийн засгийн судалгааны төв, багш, судлаачдын судалгааны ажил хийх дадлагын бааз зэргийг байгуулах, багш, ажилтны нийгмийн асуудалд анхаарах зэргийг хөндөж байлаа.
СУИС-ИЙН САЛБАР ХӨГЖИМ БҮЖГИЙН КОЛЛЕЖ:
Энэ хичээлийн жилд 42 багш, 197 оюутан, суралцагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Нийт багш нарын 65 хувь нь мэргэжлийн багш, 35 хувь нь ерөнхий эрдмийн багш нар байдаг. Суурь боловсрол, төрөлжсөн сургалт, мэргэжлийн боловсрол олгох болон бакалаврын боловсрол олгох хөтөлбөрүүдтэй. Тус сургууль нь 400 гаруй хүүхдийн хүчин чадалтай хичээлийн хоёр байр, 80 хүүхдийн багтаамжтай дотуур байртай. Сургууль нь Швейцарын хөгжлийн агентлагаас зарласан уралдаанд оролцож, 29 нэр төрлийн 140 ширхэг хөгжмийн зэмсгийг шинэчилжээ.
Сургуулийн удирдлагууд дээврийн засвар хийх, компьютер, тоног төхөөрөмжийг шинэчлэх, дутагдалтай багш, боловсон хүчнийг хангах, багшийг чадавхжуулах, бүжгийн ангийн сургалтад бакалаврын хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийг бий болгох зэрэг саналуудыг хэллээ.
БШУ-ы дэд сайд сургуулийн удирдлагуудтай уулзах үеэрээ хэрхэн сургуулийнхаа үйл ажиллагааг дэмжих үү, оюутнуудынхаа тоог яаж нэмэгдүүлэх үү гэдэгт анхаарч ажиллах хэрэгтэйг хэллээ. Дотооддоо орлогоо нэмэгдүүлэх боломжоо тооцоолж, оюутан, суралцагчдынхаа суралцах орчин нөхцөлийг сайжруулах шаардлагатай байна.
Салбарын яамны зүгээс орон нутгийн сургуулиудад зээлийн сангийн тэтгэлгийг олгодог болох, орон нутгийн оюутнуудын төлбөрийг 50 хувь хөнгөлөх, багш нарт тэтгэлэг олгох зэрэг олон асуудлыг судалж байна.


Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 86 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
“Ардын нам-Ард түмэндээ” аян Өвөрхангай аймагт үргэлжилж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөлөө
Боловсролын сайд Л.Энх-Амгалан иргэдийн санал, гомдлыг газар дээр нь шийдвэрлэв
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Даншиг наадамд оролцох иргэдэд зориулж 16 тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй үйлчилнэ
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын х
Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олголоо
2026.06.24-07.06-ны өдрүүдэд халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
Ногоон нуур орчмын 5.5 га газар бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэ
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болох “Зуны давос” чуулга уулзалтад оролцохоор
БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн и
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна
