Иргэд коронавирусийн халдвар авсан эсэхээ шинжилгээгээр баталгаажуулж байгаа. Иргэдийн шинжилгээний хариуг цаг алдалгүй хүргэхийн тулд цахим системүүдийг ажиллуулж эхэлсэн. Энэ талаар НЭМГ-ын Статистик мэдээлэл, цахим эрүүл мэндийн хэлтсийн дарга Н.Долгормаагаас тодрууллаа.
-Иргэдийн шинжилгээний хариуг ямар системээр хүргэж байна вэ?
-Коронавирусийн цар тахлын үед Монгол Улсын эрүүл мэндийн салбар томоохон системүүдийг хөгжүүлсэн. Эдгээрээс www.eruul.gov.mn, www.tandalt.gov.mn зэрэг системүүдийг иргэд ихээхэн ашиглаж байна. Шинжилгээний хариугаа гар утсаараа авах, шинжилгээний цэгт захиалга өгөх зэргээр иргэдийн цагийг хэмнэж байгаа юм. Эдгээр систем шинжилгээний мэдээллийг тухайн цаг үед өгч байгаагаараа чухал ач холбогдолтой. “Ковид-19”-ийн халдварыг илрүүлэх шинжилгээний бүртгэлийн систем болох www.eruul.gov.mn-ийг 2020 оны арванхоёрдугаар сараас эхлэн ашиглаж байна. “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээнд энэ систем чухал нөлөө үзүүлсэн. Нэг хоногт хийж байгаа маш олон шинжилгээний хамрагдалтын мэдээлэл цаг, минут, секундээр тоологддог. Хамрагдалт хаана их, хаана бага байгааг шууд хянах боломжтой юм.
Хүн амын дунд халдварын тархалт нэмэгдсэнтэй холбогдуулан тандалт, судалгааны ажлуудыг өргөн хүрээтэй хийх болсон. Энэ ажиллагааг цахим системгүйгээр хийх нь төвөгтэй байсан учраас бид 2020 оны гуравдугаар сараас гэрэгэ системийн хамт олонтой хамтран тандалтын системийг хийж эхэлсэн юм. Энэхүү тандалтын систем нь өдөр тутмын батлагдсан тохиолдлын мэдээллийг өрхийн эмч, хяналтын эмчид шууд өгч байгаагаараа онцлогтой. Мэдээллийг шууд авснаараа хяналт, эмчилгээг цаг алдалгүй эхлүүлэх боломжтой болж байгаа юм. Мөн хавьтлын хүрээний судалгааг явуулах, хавьтлыг шинжилгээнд хамруулах боломж бүрдсэн. Энэ нь эмнэлгийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай хүргэх ач холбогдолтой юм.
-Шинжилгээний хариу авах системд заримдаа доголдол үүсдэг. Цаашид хэрхэн хөгжүүлэх вэ?
-Бид дархлаажуулалтын систем, эмнэлэг хоорондын бүртгэлийн систем, шинжилгээний цаг авах системүүдийг бий болгосон. Шинжилгээ авах ажил нөөцтэй холбоотой учир шинжилгээний цаг авах систем одоогоор ажиллахгүй байгаа. Гэсэн хэдий ч бид халдварын хяналтыг хийх, шинжилгээнд дараалал үүсгэхгүйн тулд цаг захиалгын системийг эргэн сэргээж, хөгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
