Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МУИС-ийн Номын сангийн хоёрдугаар давхарт байрлах вакцинжуулалтын түр цэгийн үйл ажиллагаатай танилцаж, оюутан, залуусыг нэмэлт тундаа хамрагдахыг уриаллаа.
Тэрбээр “Дельта вирусийн дөрөв дэх давлагаа зарим улс оронд явж байна. Хоёр хөршийн нөхцөл байдал ч амар биш байна. Монгол Улсын хувьд цаг алдалгүй вакцинжуулалт хийсэн учраас өнөөдөр хатуу хөл хориогүй байна. Тиймдээ ч бид хичээлийн шинэ жилээ эхлүүлсэн. Халдварын тохиолдол буурч, эмнэлгийн ачаалал тодорхой хэмжээнд багасч байна. Эхний хоёр тун вакцины үйлчлэл багасах үед гуравдугаар тунг хийлгэх нь маш чухал. Үүний үр дүнд бид энгийн амьдралдаа үе шаттайгаар шилжиж байна” гэв.

Вакцинжуулалтын түр цэгт өчигдөр 600 гаруй оюутан дархлаажуулалтад хамрагджээ. Энэ долоо хоногт МУИС, АШУҮИС, ХААИС, ирэх долоо хоногт ШУТИС, МУБИС-д вакцинжуулалтын түр цэг ажиллуулах юм байна. Эдгээр цэгт зөвхөн оюутнууд төдийгүй багш, ажилтан, иргэд ч дархлаажуулалтад хамрагдах боломжтойг албаны төлөөлөл хэллээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дархлаажуулалтад хамрагдсан оюутнуудын төлөөлөлтэй уулзах үеэрээ цар тахал өдрөөс өдөрт буурч байгаа нь ид шид бус вакцины үр дүн. Тиймээс вакциндаа хамрагдах нь та бидний хамтын хариуцлага юм гэдгийг онцлоод “Оюутан, сурагчид маань зөвхөн өөрийн эрүүл мэндийг хамгаалаад зогсохгүй, найзууддаа сурч боловсрох эрхийг, улс орны эдийн засаг, аж ахуйн нэгжүүдийг ажиллах боломжоор хангаж байгаа хэмээн хариуцлагатай хандаж гурав дахь тунд идэвхтэй хамрагдаарай” гэсэн юм.
18-40 насныхан гуравдугаар тунд хамрагдах идэвх сул байгаа гэсэн судалгаа байсан. Ийм учраас их, дээд сургуулиудад явуулын цэг ажиллууллаа. Вакцинд хамрагдах хувь эрс нэмэгдэж байна гэж Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэллээ.
Вакцины түр цэгтэй танилцсаны дараагаар Ерөнхий сайд оюутан залуустай уулзаж, ярилцлаа.



Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
