Таны хувьд 10 мянган төгрөг хэр их мөнгө вэ? Энэ асуултад хүн бүр өөр өөр хариулт хэлэх байх. Харин И.Тэмүүлэн гэх залуугийн хувьд амь нас, амьдрал нь 10 мянган төгрөгөөр хэмжигдэж байна. Учир нь бөөрний архаг дутагдал, бөөрний түүдгэнцэрийн архаг үрэвсэл оноштой түүнд дөрөвхөн сарын нас үлдээд байгаа. Энэ хугацаанд 600 сая төгрөг цуглуулж чадвал Солонгос улсад бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх боломж бүрдэнэ. Тиймээс “60 мянган хүний сэтгэлийн хандив 10 мянган төгрөг” хандивын аяныг эхлүүлээд байгаа юм.
И.Тэмүүлэн бөөрний архаг дутагдал оноштойгоор 23 жил эмчлүүлж, сүүлийн 13 жилийн турш бөөр орлуулах эмчилгээ хийлгэж байгаа. Тодруулбал, анх 11 настайдаа өвчин нь оношлогдож 10 жилийн дараа буюу 2009 онд 21 настайдаа бөөр шилжүүлэх мэс засал хийлгэж ээж нь өрөөсөн бөөрөө өгч байжээ. Гэвч 4 сарын дараагаас суулгасан бөөр нь үрэвсэж дахин хагалгаа хийлгэсэн ч үр дүнд хүрэлгүй бөөр орлуулах эмчилгээг хийлгэсээр өдийг хүрчээ. Маш олон удаагийн хиймэл судас залгах мэс ажилбар хийлгэж сүүлдээ эмчилгээ хийлгэх боломжтой судаснууд нь хаагдсанаар И.Тэмүүлэн бөөр орлуулах эмчилгээг хийлгэх боломжгүй болсон байна. Түүнд одоогоор хиймэл судас орлуулах түнел гуурс суулгасан байгаа бөгөөд энэ нь 4 сарын хугацаатай юм. Тиймээс БНСУ-ыг зорьж эсрэг биет шүүх эмчилгээ болон бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг яаралтай хийлгэх болоод байгаа юм. Гэвч эмчилгээний зардал 300 сая вон буюу монгол төгрөгөөр 600 сая төгрөгийг бүрдүүлэх шаардлага түүнд тулгараад байгаа аж.
Тиймээс сайхан сэтгэлт Монголчуудаасаа сэтгэлийн хандиваа өргөөч гэж хүсч байгаа юм.
Хандивын данс: 5057901208 Хаанбанк И.Тэмүүлэн
Холбоо барих дугаар: 99176404, 99076030




Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
