Сангийн сайд Б.Жавхлан Канадын гадаад харилцааны яамны Хойд ази хариуцсан газрын захирал Велдон Эпп, Канадын гадаад харилцааны яамны Монгол улсыг хариуцсан ажилтан Мишель Д’Эон, Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Кэтрин Ивкофф, болон Канадын ЭСЯ-ны төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг болон бусад чиглэлээр идэвхтэй хөгжиж байна. Манай хоёр орны энэхүү найрсаг харилцаа нь ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийтлэг үнэт зүйлст түшиглэн хөгжиж байгаа гэдгийг сангийн сайд Б.Жавхлан онцоллоо.
Канадын хөгжлийн хөтөлбөрүүд тухайлбал олборлох салбарын менежментийг сайжруулах, төрийн албыг бэхжүүлэх, эмэгтэйчүүдийг чадваржуулах, хүйсийн тэгш байдлыг хангах зэрэг төслүүд амжилттай хэрэгжиж, манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшилд чухал хувь нэмэр оруулж байна. 2023 онд Монгол, Канадын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохионо. Ойг угтсан хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх олон ажил төлөвлөгдсөнийг уулзалтын үеэр онцолж ярилцлаа.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
