Сүүлийн жилүүдэд залуус маань эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг чухалчлан үзэж “Спиртлэг бус спортлог байя” хэмээн ярьж уриалах болсон. Идэвхтэй амьдралыг эрхэмлэгчид нэгдэн аялалын клубуудэд хандах болсон нь үүний нэг илрэл юм.
Эдгээр клубуудын нэг болох явган аяллын “Climax” клуб нь өндөр уулын аялал буюу экстрим аялал хийдгээрээ онцлог аж. Тэд Хөвсгөлд мөсний аялал, түүнчлэн Бурхан Халдун, Их богд, Асралт Хайрханы өндөр уулын аялалууд, галт тэрэгтэй аялалуудыг тогтмол зохион байгуулж хэвшихийн хэрээр клубын гишүүд ч “бүл нэмж” байгаа гэнэ.
Урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан Сэлэнгэ-Сайханы хөтөл чиглэлд галт тэрэгтэй аялал, Цагаан суврага, Хамрын хийд, Мухар шивэртийн аялалууд, Мөнхсарьдаг, Сутай хайрхан, Бурхан Халдун, Их богд, Асралт Хайрханд өндөр уулын аялал хийхээр төлөвлөөд байгаа аж.
Явган аялал нь заавал мэргэжлийн аялагч, тамирчин гэхгүй байгальд хайртай, байгалийн сайханд чөлөөтэй аялж, явган алхах дуртай хэн болгонд зориулагдсан аялалын нэг төрөл юм. Явган аялалаар аялж буй аялагч нь нэг дор байгалийн сайхныг үзэж, сонсч, харж, мэдэрч, үнэрлэж чаддагаараа бусад аялалын төрлүүдээс хамгийн идэвхитэйд тооцогддог. Байгалийн сайханд явганаар аялах нь маш сайн бясалгал болдог гэж үздэг. Аялагч аялалын явцад өөрийн алхаа гишгээг сайтар ажиглан харж, өөрийнхөө анхаарлыг дээд зэргээр төвлөрүүлж чаддаг байна. Тиймээс өдөр тутмын ажлын стресс, хотын дуу чимээ, олон цагаар компьютерийн ард суухаас түр ч болов холдож явган аялах нь хамгийн сайхан амралт болдог юм.
“Та нэгэнт аялж эхэлсэн бол аялал хэзээ ч дуусахгүй, сэтгэлийн хамгийн гүнд ч оршин байдаг. Оюун ухаан өөрийгөө аялалаас салгаж чадахгүй” хэмээн Пэт Конрой хэлсэн байдаг. Харин та эрүүл, идэвхтэй амьдарч чадаж байна уу? Хэрэв та хүсвэл “Climax” клубын хөтөч, зохион байгуулагчидтай 91247365 дугаараар холбогдон аялалын мэдээллээ аваарай.



Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
