Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И нар 2022 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр утсаар ярьж, олон улсын нөхцөл байдал, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны харилцан сонирхсон асуудлууд болон хилийн боомтуудыг нээх, экспорт, импортыг нэмэгдүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.
Монгол, Хятадын хилийн ажиллаж байгаа боомтуудаар хийгдэж буй экспорт, импортын хэмжээг эрс нэмэгдүүлэх, халдвар хамгааллын дэглэмийг сайжруулах, цар тахлаас үүдэлтэйгээр хаагдсан хилийн бусад боомтыг үе шаттайгаар нээх, ачаа тээврийн хөдөлгөөнийг сэргээх, Тяньжин боомтод байгаа чингэлгүүдийг яаралтай татан авах, энэ асуудлыг шийдвэрлэх хүрээнд боломжит бусад далайн боомтыг ашиглах саналыг манай талаас хөндөв.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И хилийн боомтын үйл ажиллагаа нь Монгол Улсын хувьд эн тэргүүний тулгамдсан асуудал гэдгийг ойлгож буйгаа илэрхийлээд Монгол Улсын “Шинэ сэргэлт”-ийн бодлогод тусгагдсан Боомтын сэргэлтийн бодлогыг хятадын тал чухалчлан үзэж байна хэмээв. Тэрбээр хилийн боомтуудын хэвийн үйл ажиллагааг хангах, импортыг нэмэгдүүлэх чиглэлээр Хятадын Засгийн газраас шат дараатай арга хэмжээ авч байгаа бөгөөд ойрын үед цар тахлын улмаас хаагдсан зарим боомтуудын үйл ажиллагааг сэргээх, боомтын бүтээн байгуулалтыг сайжруулах чиглэлээр ажиллаж байгаагаа дурдав. Тодруулбал, Сэхээ, Лаоемяо боомтын бүтээн байгуулалтын ажил амжилттай явагдаж буйг дурдаад, ойрын үед нээх боломж бүрдсэнийг хятадын тал мэдэгдэв. Мөн Гашуунсухайт боомтод ачаа тээвэр гүйцэтгэж буй жолооч нараас нийт 92 халдварын тохиолдол гарсныг онцолж, Монголын тал хилийн боомтын халдвар хамгааллаа улам бүр сайжруулах нь ачаа тээвэр саадгүй явах гол нөхцөл болохыг тэмдэглэв.
Сайд Б.Батцэцэг Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нарыг Хятадын талын холбогдох албан тушаалтнуудтай хилийн боомттой холбоотой асуудлаар яриа хэлэлцээ хийлгэх санал дэвшүүлснийг судлан үзэж, ойрын үед зохион байгуулах чиглэлээр ажиллахаа Сайд Ван И илэрхийлэв.
Гадаад харилцааны сайд нар хилийн боомтын хэвийн үйл ажиллагааг хангах нь хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд чухал нөлөөтэйг тэмдэглэж, боомтуудын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр цаашид ч нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямба
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
