Засгийн газрын өнөөдрийн (2022.11.09) хуралдаанаар 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Соёлын сайд Ч.Номин, Байгаль, орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
Монголд зочлох жилийг зарлахтай холбогдуулан Засгийн газар аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын мэргэжлийн байгууллагуудтай төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд судалгаа шинжилгээний ажлуудыг хамтран гүйцэтгэж байгаа бөгөөд Засгийн газрын гишүүд дэд ажлын хэсгүүдийг ахалж, аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж байна.
Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ:
“Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн “Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороо” нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд ажиллаж байна.
Даваа гарагт хуралдсан Үндэсний хорооны хуралдаанаас аялал жуулчлалыг хөгжүүлэх зургаан дэд ажлын хэсгийг гаргасан. Тухайлбал, Аялал жуулчлалын тухай хуулийг 2023 оны 1-р сарын 1-нээс өмнө шинэчлэн батлах ажлын хэсгийг Монгол Улсын Шадар сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан ахалж байна. Мөн Агаарын тээврийн либералчлал, Аялал жуулчлалын цахим шилжилт, Аялал жуулчлалын стандарт, Олон улсад зарлах эвент, арга хэмжээний календар гаргах дэд ажлын хэсгүүдийг гаргасан. Аялал жуулчлалын бренд, уриа үг, коммуникацийн ажлын хэсгийг Соёлын сайд Ч.Номин ахалж байна. 2023-2025 онуудад жуулчдын тоог нэмэх тооцоо судалгааг гаргасан” гэлээ.
Мөн Соёлын сайд Ч.Номин:
Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах соёлын аялал жуулчлал болон аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээ, эвент арга хэмжээг тодорхойлох үндсэн чиглэлтэйгээр дэд ажлын хэсгийг ахлан ажиллаж байна.
Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан Монгол Улсыг олон улсад сурталчлан танилцуулах коммуникацын төлөвлөгөөг төр хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын хамтын ажиллагааны хүрээнд боловсруулсан.
Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд нэн тэргүүнд Монгол Улсыг илэрхийлэх түлхүүр үг, өнгө төрхийг тодорхойлсон. Ингээд “Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороо”-ны хоёр удаагийн хуралдаанаар “Монголд тавтай морил” буюу “Welcome to Mongolia” гэх илэрхийллийн хүрээнд өнгө төрхөө тодорхойлсон.
Мөн улс орнууд маш олон төрлийн платформоор дамжуулан өөрсдийгөө сурталчлан танилцуулдаг. Бид тэдгээр платформыг ашиглахдаа ямар төрлийн танилцуулга, бичвэр хэрэглэх, Монгол агуулгыг хэрхэн ашиглах вэ гэдгийг судалж, тодорхойлсон. Ингэснээр Гадаад харилцааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Соёлын яам нь хувийн хэвшлүүдтэйгээ хамтраад нэг цонхоор, нэг өнгө төрхөөр Монгол Улсыг гадаад орчинд сурталчлан танилцуулах юм.
Хоёрдугаарт, Монгол Улсыг зориод ирсэн жуулчдад зориулсан нэгдсэн календарийг боловсруулж байна. Удахгүй бүрэн хэмжээнд Засгийн газарт танилцуулж, хэлэлцүүлнэ” гэлээ.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Бат-Өлзийн Бат-Эрдэнийг томиллоо
Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа
Өнөөдөр улаан морь өдөр
Улаанбаатарт өдөртөө -7 градус хүйтэн
Улаанбаатарт өдөртөө -8 градус хүйтэн
Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 102 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд одон, медаль гардууллаа
Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол 24 дэх жилдээ зохион байгуулагдлаа
Академич Д.Рэгдэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээв
Бүгд Найрамдах Улс тунхагласаны ойн өдрийг тохиолдуулан Төрийн далбааг мандууллаа
“Өвлийн идэш-2026” өргөтгөсөн худалдаа 11 дүгээр сарын 25-29-ний өдрүүдэд үргэлжилнэ
Балжиннямтай өдөр
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын Ерөнхий сайд Хан Сон Сүгт бараалхлаа
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна
Үндсэн хуулийн өдөрт зориулсан шатар сонирхогчийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-ны өдөр улс орон даяар эхэлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 57 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр ихэнх нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна
Соёлын элч нарыг томилов
Төв цэнгэлдэх хүрээлэнд “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв
Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв
Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх үеэрээ хэлсэн үг
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
Гол, нуурын мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчихгүй байхыг анхааруулж байна
Цахим залилангаас сэргийлье
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол
