Эрхэм хүндэт Монгол түмэн Та бүхэндээ Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойн мэндийг хүргэж, “Монгол бахархлын өдөр”-ийн эрхэм сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.
Шинжлэх ухааны академиас Их эзэн Чингис хааныг билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр мэндэлснийг шинжлэн тогтоосноор Та бид 2012 оноос эхлэн энэ өдрийг “Монгол бахархлын өдөр” хэмээн тэмдэглэн ирсэн түүхтэй.
Өнгөрсөн, одоо, ирээдүйн гурван цагийн хэлхээнд өв уламжлал, их түүх, үнэт зүйлээ эрхэмлэн дээдэлж ирсэн монгол түмэн Та бидний хувьд энэ өдөр бахархан тэмдэглэж, бахдан дээдлэх учиртай их хүндэтгэлийн өдөр бөгөөд Их эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын үлдээсэн өв, бүтээсэн түүх хязгааргүй юм.
Иймд Монгол эх орныхоо туждаа нандигнан хамгаалах тусгаар тогтнол, уламжлуулан үлдээх үнэт зүйлийн иш үндэс, эх өв болсон эрхэм ТАНД “МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР”-ийн мэндийг хүргэж, сайн сайхныг ерөөе.
Монгол эх орон минь үүрд мандан бадраг!
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч
Долгорсүрэнгийн СУМЪЯАБАЗАР

Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
