Урьд онуудад сар шинийн баярын үеэр Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг дахь Алтан овоо, Шилийн богд хайрханд мөргөж, шинийн 8-ны нарыг харах гэсэн аялагч, зорчигчдын тоо эрс нэмэгдэж 5000 гаруй тээврийн хэрэгсэл, 20-30 мянга орчим иргэд очиж, энэ хэрээр замын хөдөлгөөний эрчим нэмэгдсэнтэй холбоотой зам тээврийн осол, хэргүүд гардаг байна.
Энэ оны Сар шинийн баярын өдрүүдэд төрийн тахилгат Алтан овоо, Шилийн богд хайрханыг 3000 гаруй тээврийн хэрэгсэл, 15000 орчим иргэд зорин очсон бөгөөд тус аймгийн цагдаагийн газраас иргэдийн амар тайван аюулгүй зорчих, зам тээврийн осол, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор алба хаагчдыг цагийн менежментийн дагуу 6 цэгт хяналтын пост гарган ажилласан бөгөөд энэ хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 31 зөрчил бүртгэгдсэн байна.
Сүхбаатар аймгийн цагдаагийн газраас үргэлжлүүлэн Алтан овоо, Шилийн богдын чиглэлд зорчих иргэдийн хөдөлгөөнд шинийн 15-ныг хүртэлх хугацаанд хяналт тавьж, цагийн менежментийн дагуу хяналтын постыг ажиллуулан жолооч, зорчигчдын аюулгүй байдлыг ханган ажиллах юм.
Иргэд та бүхэн болзошгүй ослоос урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцох, замын нөхцөлд хурдаа тохируулж явах, хамгаалах бүс хэрэглэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, шөнийн цагт холын гэрлээ шилжүүлэх, байгаль орчныг бохирдуулж, хор хохирол учруулахаас урьдчилан сэргийлж аялахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
